Шүүхийн байгууллагад олон жил идэвх зүтгэл, санаачилгатай ажиллаж, шүүх эрх мэдлийг хариуцлагатай, бүтээмжтэй хэрэгжүүлсэн шүүгчдэд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улсын гавьяат хуульч цол хүртээлээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Энэ эрхэм хүндтэй цол бол Та бүхний шударга ёсыг тогтоох үйлсэд оруулсан хувь нэмрийг Монгол төр өндрөөр үнэлээд зогсохгүй, нийт шүүгчийн нөр их хөдөлмөрийг үнэлж буй хэрэг” гэлээ.
Мөн шүүх эрх мэдлийн шинэтгэлийн цоо шинэ үе эхэлж байгааг хэлээд шүүх засаглал бол хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээн эдлүүлэх, хууль дээдлэх, хамгийн гол нь шударга ёсыг бэхжүүлэх Монгол төрийн гол тулгуур гэдгийг тэмдэглэв.
“Шүүгчид албаны нэр хүндээ ямагт өндөрт өргөж, ёс зүй, хууль, журмыг чанд мөрдөх үүрэгтэй. Ингэж байж нийгэмд шүүх эрх мэдлийн нэр хүнд өндөр, шүүхэд итгэх иргэдийн итгэл сэргэнэ” гэлээ.
Сэтгэгдэл ( 1 )
Монгол улсын гавьяат хуульч цол хүртсэн Тогтохын Уранцэцэг шавьдаа баяр хүргэж ажлын амжилт хүсч баяр хүргье