ТЭРБУМ МОД: Тээврийн цагдаагийн албаны бие бүрэлдэхүүн нэгдлээ

Б.Эрхэс | Zindaa.mn
2021 оны 10 сарын 11

Дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг бууруулах, ой мод, усны нөөцийг хамгаалж, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, экологийн тэнцвэрт байдлыг хадгалах зорилгоор Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар өрнүүлж байгаа “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд Цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагын бие бүрэлдэхүүн нэгдэж нэг сая мод тарих ажлыг эхлүүлснийг түүчээлэн тус албанаас 1000 мод тарих зорилго тавьж 85 жилийн ойн хүрээнд эхний 85 ширхэг мод тарих ажлыг “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн” ОНӨТҮГ-ын талбайд 2 дахь удаагаа зохион байгуулж байна.

Тус цэцэрлэг хүрээлэнгийн удирдлагаас өмнө нь тарьсан 200 ширхэг жимсэлдэг мод 100 хувийн ургалттай байгаа тухай таатай мэдээг бидэнд дуулгаж урам өглөө.

Мод дагаж ус, ус дагаж амьдрал уриатай үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн хамт олонд баярлалаа.

✅Мод, сөөгийг тарьсанаар агаарын бохирдол, тоосжилт, хуурайшилт буурч, хөрсөн дахь ус чийгийг барьж тогтоон, агаарын чийгшилтийг нэмэгдүүлж ногоон байгууламжийн масс болон биологийн олон янз байдлыг нэмэгдүүлэх ач тустай.

✅Тухайлбал, нэг га ой мод 18 сая шоо метр агаарыг шүүн цэвэршүүлж, хүчилтөрөгч ялгаруулдгаас гадна утаа, униарын 30-35 хувийг өөртөө шингээдэг. Ялангуяа навчит мод дуу чимээг 25 хувь замхруулах шидтэй төдийгүй тоос шороог 21-76 хувь хүртэл багасгадаг.

✅Сэтгэл санааны тогтвортой байдал, эрүүл мэндэд ч мөн тустай билээ. Япон эрдэмтэн Ёшифүми Миязаки хүний бие дэх хорт хавдартай тэмцэх дархлааны тусгай эсийн хэмжээ ой модтой орчинд нэмэгддэгийг өөрийн судалгаагаараа баталсан юм. (Монцаме)

✅Хүн энэ амьдралдаа заавал хийх ёстой гурван үйл байдаг нь үр удмаа үлдээх, ном туурвих, мод тарих гэлцдэг.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(202.179.25.218) 2021 оны 10 сарын 12

Ядуурлыг арилгах Тэрбум мод төсөл янзын эрчимтэй хэрэгжиж байнаа. Онцлог нь модыг өвөл болж байхад биш хавар суулгадаг юм даа, ерөнхийлөгч өө

0  |  0
Mongol Zara(197.210.79.191) 2021 оны 10 сарын 11

Нэгдүгээрт, би монгол иргэн Чун Занг байна, бизнесээ дэмжихийн тулд надад 85,000 долларын covid19 тусламжийн санг үнэгүй олгосон ectbank сангийн хамт олонд баярлалаа гэж хэлмээр байна.\nХэрэв тахал таны бизнест нөлөөлсөн бол тэдэнтэй холбоо барина уу\nSupport@ectbanks.com ectban.ks@outlook.com хаягаар\nwww.ectbanks.com Амжилт хүсье

0  |  0
Top