Э.Цэндбаатар: Би Монголынхоо нэрийн өмнөөс мэргэжлийн боксоор дэлхийн дэвжээнд гарна

Автор | Zindaa.mn
2021 оны 10 сарын 12

Серби улсад зохион байгуулагдах Боксын ДАШТ удахгүй болно.Тэгвэл Киргизстан улсаас МУГТ Э.Цэндбаатарыг ДАШТ-д өөрийн орны нэрийн өмнөөс тоглох санал тавьсан. Хэрэв саналыг хүлээн авбал тэмцээнээс өмнө иргэншил өгч, ДАШТ-ий 60 кг жинд оролцуулах гэнэ. Түүнийг цалинжуулж, байр, унаагаар хангах санал тавьсан гэх мэдээлэл тархаад буй. Уг мэдээлэл бодитой эсэхийг тодруулахаар Э.Цэндбаатартай холбогдлоо.


-ДАШТ-д Киргизстаны нэрийн өмнөөс тоглох саналыг тухайн улсаас өөрт тань тавьсан гэсэн. Үнэн үү?

-Надад Киргизстан улсаас санал ирсэн.

-Хариу өгч амжсан уу?

-Би огт хүлээн зөвшөөрөөгүй.

-Яагаад. Тамирчин хүнд таатай саналыг тавьсан биш гэж үү?

-Би одоо мэргэжлийн бокст албан ёсоор орсноо мэдэгдэж байна. Монголынхоо нэрийн өмнөөс дэлхийн дэвжээнд гарна. Тэмцээнийхээ бэлтгэлд ороод ид дундаа явж байна. Ирэх арваннэгдүгээр сард анхны тулаанаа хийнэ.

-Мэргэжлийн боксынхоо анхны тулааныг хаана хийх гэж байгаа вэ?

-Москвад. Дараагийнх нь тулаан АНУ-д болно. Би яг одоо бэлтгэл дээр байгаа болохоор тухтай ярьж чадахгүй нь ээ.

-Спортын өндөр амжилт хүсье?

-Баярлалаа. Түмнийхээ итгэлийг алдахгүйн тулд улам хичээнээ.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

 

 

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Fvc(68.33.77.72) 2021 оны 10 сарын 13

Mergejild bol harin latin oros har geltgui zodoj medne shuu.huchtei suuri saitai gar saitai.udahguil deeshee garaad irne dee

0  |  0
САЙН САНААТ(139.5.217.26) 2021 оны 10 сарын 12

ЭХЛЭЭД АРХИ УУЖ, ХАР ТАМХИ ХЭРЭГЛЭХЭЭ БОЛИОД ТАМИРЧИН ХҮН ШИГ ТЭСВЭР ХАТУУЖИЛ, ХҮМҮҮЖИЛТЭЙ БАЙЖ СУР, ТҮҮНИЙ ДАРАА ”ДЭЛХИЙ” ГЭЖ ЯРИХ НЬ ЗӨВ БОЛОВ УУ. ЭНЭ БАЙДЛААРАА БОЛ ”ДОТООД”-ДОО Ч ЯВАХГҮЙ БАЙГААГАА ОЙЛГООЧ.

0  |  0
зочин(192.82.76.231) 2021 оны 10 сарын 12

Энэ СЭ МЭ ГА-тай нөхөрт одоо итгэх хүн ховор болсон доо. Мэргэжлийн боксод үнэхээр тулалдах эсэхийг нь л харъя даа.

1  |  0
1(64.119.27.3) 2021 оны 10 сарын 12

энэ урлаг спортын пиздаанууд худлаа эх орныхоо төлөө гэж ком үе шиг шаахийнөөрсдөө дуртай юм аа л хийж байж

0  |  0
zaa(64.119.26.79) 2021 оны 10 сарын 12

Er n bol bohir tulaanch.meregjiliin tulaand taarhal baih gehdee gavihguidee

1  |  1
зочин(192.82.87.7) 2021 оны 10 сарын 12

сэтгэцийн юмтай юм биш үү

2  |  0
Зочин(203.91.115.48) 2021 оны 10 сарын 12

Тэнэг залуу. Архиа болихгүй бол нэмэргүй. Нүдүүлсээр л байх болно.

2  |  0
Top