Нэр бүхий иргэд Үндсэн хуулийн цэцэд хандаж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэг Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох зүйл, заалтыг зөрчсөн эсэхийг хянан шалгуулахаар мэдээлэл Үндсэн хуулийн цэцэд ирүүлжээ.
Мэдээллийн дагуу үүсгэсэн маргааныг хянан хэлэлцэх Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдааныг 2021 оны аравдугаар сарын 20-ны өдөр хийхээр товлосон байна.
Тодотгоход Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт "Яллагдагчийг шүүхэд шилжүүлэх шийдвэр гарснаас хойш 14 хоногийн дотор хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх ба шүүх хуралдааны товыг 3-аас доошгүй хоногийн өмнө талуудад мэдэгдэнэ" хэмээн заажээ.
Сэтгэгдэл ( 1 )
Энэ Ганхуяг гэдэг хүний нэрийг хаанаас хэн ямар журмаар дэвшүүлэж ямар аргаар ийм юмыг УИХ-д шургалуулдаг байнаа,сонгосон нөхөд нь ямар амьтаны төлөө саналаа өгсөнөө харж байдаг бол уу?манайд иргэд дундаасаа нэр дэвшүүлэж төрд явуулахаа больж авилга ахиухан өгсөн этгээдийг улс төрийн нам нэрийг нь дэвшүүлэж иргэдээр сонгуулсан болж жүжиглэдэгийн хар гай энэ,энэ улс орныг монголын төр биш эрх баригч нэртэй төрийн толгой дээр гарч завилан суусан улс төрийн нам улс орныг удирддаг болсоны наад захын жишээ баримт энэ юмдаа