Чилид нийтийн хэв журам зөрчсөний улмаас ОНЦ БАЙДАЛ зарлалаа

Автор | Zindaa.mn
2021 оны 10 сарын 13

Чилийн Ерөнхийлөгч Себастьян Пиньера өмнөд хэсгийн хэд хэдэн мужид цуврал галдан шатаалтын улмаас онц байдал зарлалаа.

Тэрбээр “Био-Био, Арауко, Мальеко, Каутин, Арауканид нийтийн хэв журмыг ноцтой зөрчсөний улмаас онц байдал зарлаж байна” гэж мэдэгджээ.

Дээрх муж, хотуудад онц байдлын дэглэм 15 хоногийн турш үргэлжилнэ. Тус улсын Төрийн тэргүүний тушаалаар хэв журам сахиулах үүргийг цэргийнхэн гүйцэтгэх юм.

Чилид онц байдал зарласнаар терроризм, мансууруулах бодисын наймаа, зохион байгуулалттай гэмт хэрэгтэй илүү үр дүнтэйгээр тэмцэнэ гэж үзжээ. Онц байдал нь аль нэгэн ард түмэн, энгийн иргэдийн эсрэг чиглээгүйг Себастьян Пиньера хэлжээ.

Био-Био болон Араукани мужид хэдэн жилийн турш үл мэдэгдэх хүмүүс сүм, хувийн үйлдвэр, тээвэр, бусад объектуудыг шатаасан байна. Сүүлийн хэдэн долоо хоногт нөхцөл байдал дорджээ.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top