С.Эрдэнийн хүсэлтийг Дээд шүүх хүлээж авсангүй

Автор | Zindaa.mn
2021 оны 10 сарын 13

Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаан өнөөдөр /2021.10.13/ боллоо.

Хуралдаанаар С.Эрдэнээс ирүүлсэн “Үндсэн дүрмийн нэмэлт өөрчлөлт бүртгүүлэх тухай” хүсэлтийг хэлэлцээд Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны 2021 оны 8 дугаар сарын 7-ны өдрийн ээлжит бус цахим хуралдааны 7 дугаар тогтоолоор баталсан Үндсэн дүрмийн нэмэлт өөрчлөлтийг бүртгэхээс татгалзаж шийдвэрлэв.

Харин Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах Иргэний хэргийн танхимын саналыг Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаанаар хэлэлцэх асуудлыг хойшлууллаа.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top