ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин БНХАУ-ын удирдагч Си Жинпинийг найзаараа нэрлэжээ.
Путин “Оросын эрчим хүчний долоо хоног”-ийн арга хэмжээний үеэр CNBC телевизийн сэтгүүлчид ярихдаа “Москва, Бээжин хоёрын хамтын ажиллагаа сайн үр дүнд хүрсэн. Тэр дундаа улс төрийн харилцааны салбарт өндөр үр дүнтэй ажиллалаа” гэлээ.
Ярилцлагын үеэр сэтгүүлч Хятадын дарга Си Жинпин ОХУ-ын Ерөнхийлөгчийг сайн найзаараа нэрлэсэн талаар асуухад Путин “Би ч бас Си Жинпинийг найзаа гэж үздэг. Бид олон жил хамтарч, улс төр, эдийн засгийн салбарт үр дүнд хүрч байгаа. Энэ нь Хятадын ард түмэнд ч, Оросын ард түмэнд ч ашигтай байж, олон улсын харилцаанд тодорхой тогтвортой байдлыг бий болгож, тэнцвэржүүлж байгаа гэж дүгнэж байна” гэжээ.
Путин өнгөрсөн зургаадугаар сард Москва, Бээжингийн харилцааг XXI зууны улс хоорондын хамтын ажиллагааны үлгэр жишээ гэж хэлж байсан юм.
ОХУ, Хятадын удирдагч нар сайн хөрш, найрамдал, хамтын ажиллагааны гэрээгээ сунгасан билээ.
Сэтгэгдэл ( 2 )
энэ хоёр найз гэдэг ч муу ёрдоо
Суганы үс нь болчоод, тэнэг бэзду чинь