Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтэрсэн БНХАУ-ын иргэнийг хоёр жилийн хугацаанд Улаанбаатараас өөр газарт зорчихгүй байх шийдвэрийг шүүхээс гаргалаа.
Шүүхий шийдвэрийг тодруулбал:
-БНХАУ-ын иргэн Taiping /Цай Пинг/-д холбогдох хэргийн талаар Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн Taiping /Цай Пинг/-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйл /Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтрэх/-ийн 1 дэх хэсэг /Монгол Улсад орох, гарах хил нэвтрэх эрхийн баримт бичиггүйгээр, эсхүл хуурамч баримт бичгээр, эсхүл зохих зөвшөөрөлгүйгээр Монгол Улсын хилийг нэвтэрсэн бол нэг мянга гурван зуун тавин нэгжээс арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас хоёр жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ/-т заасан хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг шүүх 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авсан байна.
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газар “Хүсэлтийг хангаж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай” 2021 оны 10 дугаар сарын 5/46 дугаартай прокурорын тогтоол, 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 5/77 дугаартай яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн аж.
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 2021/ШЦТ/74 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр улсын яллагчтай тохирсон ял болох 2 жилийн хугацаагаар Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс өөр газарт зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэсэн байна.
Сэтгэгдэл ( 5 )
ЭНЭ ШИЙДВЭРИЙГ ОГТООС ОЙЛГОСОНГҮЙ. ЭНЭ ШИЙДВЭРИЙН ЦААНА АВИЛГА АВСАН ШҮҮГЧ БАЙГАА БАЙХ. ХАРИУЦЛАГА ТООЦОХ БАЙТАЛ ЭСРЭГЭЭР УЛААНБААТАРТ АМЬДРАХ ЭРХЭЭР ШАГНАДАГ БОЛСОН БАЙНА Ш ДЭЭ. ЭНЭ АРИАЧ ХЭТЭРНЭЭ. АТГ, ТАГНУУЛ, ШҮҮХИЙН ЁС ЗҮЙН ХОРОО ЭНЭ ШИЙДВЭРИЙГ СУДАЛЖ АНХААРАХ ХЭРЭГТЭЙ. ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ЭРЭН СУРВАЛЖЛАХ СЭТГҮҮЛ ЗҮЙ ЭНЭ АСУУДЛЫН ТАЛААР ЯВАХЫГ УРИАЛЖ БАЙНА. ШҮҮГЧИЙН ШИЙДВЭРИЙГ МӨРД, МӨШГӨ.
буцааж гаргах хэрэгтэй ш дээ\n
шал тэнэг шийдвэр гаргажээ гаднын хил зөрчиж ирсэн хятад болгон нийслэл хотод амьдрах болж дээ ядахдаа дорно говьд байлгаад зайлуулаач дээ
хууль бусаар орж ирсэн гадаадынхныг 2 жил хотоос гаргахгүй гээд л хилээр оруулж ирээд бх хэрэг үү?
yu gej garch baidin arai gej ehner huuhed deeree irj baihad