Л.Мөнхбаатар: Анхан шатны шүүхээр шийдвэрлэсэн хэргийг давах дээр буцааж байгаа нь асуудал дагуулж байна

2021 оны 10 сарын 14

Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн /2021.10.14/ нэгдсэн хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ.

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай  хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулсан хууль зүйн есөн үндэслэлийг дэлгэрэнгүй тайлбарласан юм.

Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн олонх төслийг хэлэлцэхийг дэмжсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ.

Хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар хуулийн төслийг зачмын хувьд дэмжиж байгаа ч зарим анхаарч, тодруулах зүйл байгааг онцлон байрь сууриа илэрхийлээ.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ganholog(64.119.18.191) 2021 оны 10 сарын 16

ene buudunu chin reket moojig mashin chenk reket hij mashin deremdej abdag abs reket hiine esbels hrodn hilgeel bi abdrantin suheen .

0  |  0
ganaga(64.119.18.191) 2021 оны 10 сарын 16

bi abdranti anhburen een buudne gahaid mashin turres hugeed 31 jila bsna gemgui baij ene buudne reket moojig shuu.

0  |  0
Top