Архангай аймгийн Өндөр-Улаан суманд 10 настай хүүхэд буудуулж, амиа алдсан хэрэг гарчээ.
Тодруулбал, өнгөрсөн лхагва /2021.10.13/ гаригийн 23:00 цагийн үед тус сумын Азарга багийн нутаг дэвсгэрт 10 настай, эрэгтэй хүүхэд (Х) баруун нүднийхээ доод хэсэгт буудуулж, амиа алдсан байна.
Талийгаач хүүгийн аминд хүргэн ах болох 38 настай Д хүрсэн болох нь тогтоогджээ. Тэрбээр буунаасаа сумаа гаргаж авах гэж байхдаа сум алдсан гэж мэдүүлжээ.
Одоогоор сэжигтэн Д-д эрүүгийн хэрэг үүсгэн, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжүүлж байна.
Сэтгэгдэл ( 0 )