Сагсан бөмбөгийн нэгдсэн ДЭЭД ЛИГ эргэн ирлээ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2021 оны 10 сарын 15

Монголын сагсан бөмбөг нэг дээвэр дор нэгдэж, мэргэжлийн нэг лигтэйгээр урагшлахаар болсон нь хөгжлийн шинэ алхмын эхлэл “Монголын сагсан бөмбөгийн холбоо”, “Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбоо”, “Монголын сагсан бөмбөгийн тамирчдын эрх ашгийг хамгаалах холбоо”, “Монголын 3х3 сагсан бөмбөгийн холбоо”-ны нэгдсэн "ДЭЭД ЛИГ" эхлэх тов гарлаа.

Лигийн тэмцээн Спортын төв ордонд болно.

Тус тэмцээнээс

 

  • 2022 оны зургаадугаар сард эхлэх ФИБА Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатанд өрсөлдөх Монгол Улсын үндэсний шигшээ баг,
     
  • 2022 оны есдүгээр сард болох 19-дэх удаагийн Азийн наадамд өрсөлдөх Монгол Улсын үндэсний шигшээ багийг тус тус бүрдүүлнэ.


Тэмцээний техникийн зөвлөгөөн 2021 оны аравдугаар сарын 18-нд Спортын төв ордонд болно.
 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top