С.Эрдэнэ: Х.Баттулгын нөлөөнд байдаг гишүүд Д.Ганбатыг огцруулах гэлээ

Автор | Zindaa.mn
2021 оны 10 сарын 15

Улсын дээд шүүхэд Ардчилсан нам (АН)-ын даргаар бүртгэлтэй С.Эрдэнэ намын байрандаа мэдээлэл хийлээ. 

Тэрбээр "АН-ын бүлэгт Х.Баттулгын шууд нөлөөнд байдаг зарим нэг гишүүд Засгийн газарт хариуцлага тооцохоор гарын үсэг зурсан гишүүдийг бүлгээс шахан зайлуулах, бүлгийн аль нэг албан тушаалыг булааж авах гэх мэт үйл ажиллагаа явуулж эхэлсэн байна. Эрх барьж байгаа намд хариуцлага тооцох ажлыг гардан зохион байгуулж байсан Д.Ганбатын огцруулах, бүлгээс сонгогдсон зарим нэг улс төрийн албан тушаалтныг солих гэх мэт үйл явц маш хүчтэй өрнөж байна.

Тиймээс АН-ын Үндсэн дүрмийн хүрээнд үйл ажиллагаа явуулж байгаа гишүүдээ бид хамгаална. Монгол Улсын Ерөнхийлөгчөөр АН-аас сонгогдон ажиллаж байсан хүний урт гар өнөөдрийг хүртэл бүлгээс салаагүй байна. АН-ын хоёр дахь бүлгийг тараах үйл ажиллагаа явуулж байгаад намын даргын хувьд харамсаж байна. 

Хоёрдугаарт, шүүгч Х.Сонинбаяр эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж, Ц.Тувааныг АН-ын даргын үүрэг гүйцэтгэгч мэтээр цахим мэдээллийн сайтад бүртгүүлсэн үйлдэл нь өөрөө хууль зөрчсөн үйлдэл байсан байна гэдгийг тогтоогоод, Х.Сонинбаярт хариуцлага тооцсон. Өөрөөр хэлбэл, хуучин Ерөнхийлөгчийн заавраар АН-ыг хагалган бутаргасан Ц.Тувааны үйлдэл хүчингүй гэсэн үг. Одоо бол хууль ёсны АН, хууль ёсны даргатайгаар үйл ажиллагаагаа явуулна. Бид дараагийн даргаа сонгож, Улсын Дээд шүүхэд бүртгүүлэх ажлаа хийнэ. Одоо тамгатай, тамгагүйн тухай асуудал яригдахгүй. Шүүгч Х.Сонинбаяр гэгч эрх мэдлээ урвуулан ашиглаж, Ц.Тувааныг цахим бүртгэлд бүртгэснээр АН-ыг маш том хагаралд хүргэсэн. 

Гуравдугаарт, хүний эрх, дарангуйлал дарамттай холбоотой асуудлаар АН өөрийн байр суурийг хатуу илэрхийлэх болно" гэж мэдэгдлээ. 

 

Сэтгэгдэл ( 10 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
сан(103.57.93.212) 2025 оны 03 сарын 13

зөв юмны төлөө явж байгаа таныг дэмжиж байна.а.намд та байхгүй баларна шүү?! та нэг эвлүүлж өгөөд яваарай.бусдын идэш бүү болоосой

1  |  0
Зочин(66.181.185.28) 2025 оны 03 сарын 13

Сайн хэрүүл хий

1  |  0
Өлгийндөө өтлөгсөд(64.119.27.199) 2025 оны 03 сарын 13

Эрдэнэ бол яах аргагүй АН-ы амыг барих хувьтай төрсөн хүн юм аа.

1  |  0
Shorongiin bandi(64.119.23.96) 2025 оны 03 сарын 13

Erdene Batuul Elbegdorj nar uhej dald orj bj ardchilsan nam nam shig boloh bhaa?medleg bolovsroltoi zaluuchuudad gai bolj zai bugluj bga uhdeluud hurdan zaigaa tavij ug!

2  |  0
zochin(73.111.180.213) 2025 оны 03 сарын 13

zailtsgaa

1  |  0
Зочин (103.212.119.211) 2025 оны 03 сарын 13

Бидон Ганбаа.бах Эрдэнээ 2н хоршил өөрсдөд нь сүйрэл авчирлаа.Ардчилсан намын залуусаа хамаг намын мөнгийг идсэн ийм цайсан луйварчин Эрдэнийг зайлуулаач хаан уу заан уу арай дээрэлхүүлж бна даа

2  |  0
сан(103.57.93.112) 2025 оны 03 сарын 13

итгэл. үнэмшилээрээ ардчилсан намд элссэн. одоол жинхэнэ хуурамч хоёрын ялгаа гарах нь. тэгээд цэвэршсэн нь дээр.ардчлалд та хэрэгтэй шүү!!!!???

1  |  1
Зочин(66.181.184.96) 2025 оны 03 сарын 13

Гишүүнгүй АН-ын Том дарга гэж цоллуулах л үлдэж дээ, удахгүй ....

1  |  0
нглог(59.153.114.161) 2025 оны 03 сарын 13

ахрох

1  |  0
gg(59.153.114.161) 2025 оны 03 сарын 13

чамайг тоож байгаа аймгийн нам байна уу. худлаа цаасан дээр нам байгуулаад амьтны доог болох юм даа. эрдэнэ гуай\n

2  |  0
Top