Төрийн ордонд өнөөдөр /2021.10.15/ Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор "Шүүх эрх мэдэл, хууль сахиулах алба хаагчдын үндэсний чуулган"-ыг зохион байгуулж байна. Энэ үеэр АТГ-ын дэд дарга Г.Азжаргалаас дараах зүйлийг тодрууллаа.
-Авлига, албан тушаалын гэмт хэрэгтэй тай тэмцэхэд гардаг хүндрэл, бэрхшээл юу байна вэ?
-Авлигтай тэмцэх бол ганцхан АТГ-ын ажил биш юм. Иргэд, улс орон тэр чигээрээ тэмцэхийг хэлнэ. Авлигатай тэмцэх ажлын үр дүнгээ ахиулахаар дөрвөн чиглэлд ажиллаж байна. Нэгт, цахим технологио ашиглана. Дээр нь хууль сахиулагчид болон шүүх, прокурор, хуульчид мэдлэгээ дээшлүүлэхгүй бол болохгүй байна.
-Жишээ нь?
-Жишээ нь, гадагш гарсан хөрөнгийг буцааж авч ирэх, эсвэл авлигын гэмт хэргийн мөнгийг нааш нь татах зэрэг нь санхүүгийн асуудал болон мэдлэгтэй уялдаж байна. Тиймээс хүний нөөцөө сайжруулах шаардлагатай байна.
Гуравт, хууль сахиулагчид бол хаалттай биш, нээлттэй байх нь чухал. Хэргийг яаж шийдвэрлэсэн зэргээ эргэж хэлдэг, мэдээлдэг ялангуяа ард түмэндээ ойлгомжтой байдлаар хэлдэг л байх ёстой. Дөрөвт, эрх зүйн шинэчлэл юм.
-Авлигын хэрэгт албан тушаалтан, эрх мэдэлтэй нөхөд л орооцолддог, нэр нь холбогдддог шүү дээ. АТГ-аас хүний нөөцийн бодлого дээрээ хэрхэн анхаардаг юм бэ?
-АТГ бол хүний эрхийг хангах үүднээс эрүү шүүлт болон албан тушаалын гэмт хэрэг, ёс зүйн хариуцлага хүлээж байгаагүй алба хаагчийг авч, ажиллуулдаг. Бусад байгууллагаас авахдаа ажлын үр дүнгийг нь хардаг. Түүнчлэн санхүүгийн мөрдөн шалгах ажиллагаа хийх чадвартай, хэлний болон кодыг унших чадвартай байх хэрэгтэй.
Жишээ нь, үнэт чулууг ялгаж таньдаг байх ёстой зэрэг шаардлага тавьдаг л даа. Олон улсын хамтын ажиллагааны талаар мэдлэгтэй байх ёстой. Мөн алдагдсан хөрөнгийг буцааж авч ирэх мэдлэгтэй байхыг шаардаж байна.
-Авлига, албан тушаалын хэчнээн хэргийг хянаж байна вэ?
-Энэ оны эхний байдлаар 927 хэргийг шалгаж байна.
-Улс төрд нөлөө бүхий хэчнээн хэргийг хянаж байгаа юм бэ?
-Дээрх тооны 10 хувьд нь байна гэх судалгаа гарсан.
-АТГ-ын ажилчид, мөрдөгч нарт улс төрийн дарамт шахалт хэр ирдэг юм бэ?
-Их, бага хэмжээгээр ирдэг.
-Ингэхэд Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийг эх оронд нь авч ирж, шалгах тал дээр АТГ-аас ямар ажлыг зохион байгуулж байна вэ?
-Яг тодорхой нэр бүхий хүн, хэрэг дээр мэдээлэл өгмөөргүй байна. Яг одоогоор хэргийн талаар мэдээлэл алга байна.
ВИДЕО ХЭЛБЭРЭЭР ЭНДЭЭС ҮЗНЭ ҮҮ!
Сэтгэгдэл ( 3 )
Залуу мэдлэгтэй дарга зөв асуудлыг хөндөж бн
Залуу мэдлэгтэй дарга зөв асуудлыг хөндөж бн
Mundag zaluuu