Д.Загджав: Цагдан хорих 461-р ангид Д.Ганбат гишүүн хууль зөрчсөн

Б.Эрхэс | Zindaa.mn
2021 оны 10 сарын 15

УИХ дахь АН-ын дарга, УИХ-ын гишүүн Д.Ганбат өнгөрсөн лхагва /2021.10.13/ гарагт ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангийн үйл ажиллагаатай танилцсан. Ингэхдээ УИХ-ын гишүүнийхээ бүрэн эрхийг өмнөө барьж, ШШГЕГ-ын алба хаагчдыг загнаж, хамт яваа хүмүүстэйгээ зөвшөөрөлгүй дотогш нэвтрэхийг завдсан юм.

Эл үйл явдалд ШШГЕГ-ын дарга Д.Загджав өнөөдөр /2021.10.15/ тайлбар өглөө.

Тэрбээр "Монгол Улсын Их хурлын гишүүн, иргэн хэн ч бай төрийн байгууллага, түүний байранд нэвтрэх эрхтэй. Гэхдээ цагдан хорих үйл ажиллагаа явуулж байгаа, тусгаарлагдсан, хамгаалагдсан байранд нэвтрэх ёсгүй. Тэр нь Сэжигтэн, яллагдагчийг баривчлах, цагдан хорих шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 19.2 дахь хэсэг тодорхой заасан байдаг. Цагдан хоригдож байгаа этгээдийг хорих шийдвэр гаргасан албан тушаалтан, түүний дээд шатны дарга бичгээр зөвшөөрөл өгч уулзалт хийлгэнэ. Тэр нь гэр бүлийнхэн нь болон бусад хүмүүст хамаарна. Харин УИХ-ын гишүүний бүрэн эрх нь цагдан хоригдсон хуулиар хязгаарлагдсан байдаг. Тэгэхээр хууль зөрчсөн үйлдэл гэж ойлгож болно" гэлээ.

Сэтгэгдэл ( 9 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн(103.57.93.100) 2021 оны 10 сарын 18

Үнэн л зүйл хэлж.Тэр бидон Ганбаа чинь шал тэнэг сүржигнүүр юм байна..УИХ-ын гишүүн болохоор дэг журам зөрчөөд хорих газар луу орж болохгүй дээ.

0  |  0
Хулхи хурандаа(202.9.40.94) 2021 оны 10 сарын 17

Танай намаас гишүүн очвол чи яахуу? Оруулах уу? Хуурамч хурандаа гуай айннн

0  |  0
Зочин(66.181.185.28) 2021 оны 10 сарын 17

Загджав хулгайч худалч цол хэргэмтэй чиний үг шал худал бүү донгос

0  |  0
mnbvcб(81.223.16.46) 2021 оны 10 сарын 15

Тэгвэл яагаад оруулсан юм хэн хариуцлага хүлээх юм

0  |  0
Иргэн(66.181.189.137) 2021 оны 10 сарын 15

Энэ хэзээ хууль мэддэг болчиховоо. 100000 модоо өөрөа үтэр түргэн тариад Хүрэлсүхээс үнэмлэхээ аваарай.

0  |  0
Bandi(64.119.23.96) 2021 оны 10 сарын 15

Baynhongoriin uhna gishuun bolchihood bur erguu bolson bna.teneg teneg yum yriad l deer bulgiin dargaa aldah geed bur gulug tsarailchihsan Erdeniin bugsiig doloogood huuree argalah geed ami n garah geed uheh nee!

0  |  0
зөвхөн эрх эдэлдэг(59.153.114.129) 2021 оны 12 сарын 17

Манай 76 эрхэмд эрхээ эдлэхээ мэдэхээс үүрэг гэж байдгийг мэддэг гишүүд байдаг юм уу?Юу хүссэнээ хийж, ярьж дархан эрх гэдгээр бамбай хийдэг бүлэг хүмүүс юм.

1  |  0
Zochin(88.123.12.143) 2021 оны 10 сарын 15

Hulgaich zagadjav

0  |  0
зөгийжав(103.57.93.112) 2023 оны 07 сарын 15

у.и.хуралдах а.намын бүлгийн дарга гэж бич эргүү толгой минь

1  |  0
Top