Хил зөрчигчдөө “ШАГНААД” байвал хилчдийн хөдөлмөр үнэгүйднэ

Автор | Zindaa.mn
2021 оны 10 сарын 17

Хил зөрчсөн гадаадын иргэнийг Улаанбаатар хотоос хоёр жил гарахгүй байхаар шийтгэсэн тухай хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарсан.

Тухайн хил зөрчигч нь ӨМӨЗО-ны Улаан хад аймаг, Байран хошууны Баянхан сумын Царстайд оршин суудаг өвөрмонгол үндэстэн байсан бөгөөд хил зөрчихдөө иж бүрэн тусгай өнгөлөн далдлалтын хувцастай, дуран, хутгатай явж. Харин шүүхээс түүнд дээрх шагнал ч юм шиг шийтгэлийг оноосон байна. Чухам яагаад ийм шийтгэл оноох болсныг хэлж мэдэхгүй юм.

Тэгвэл энэ сарын 13- нд Хятад улсын таван иргэн Дорноговь аймгийн нутгаар мөн л хил зөрчжээ. Тухайн иргэдийг саатуулсан бөгөөд шалгалтын ажил үргэлжилж байгаа гэнэ. Тэгэхээр эдгээр хил зөрчигчдөд ямар “шагнал” олгохыг хэлэхэд эрт гэсэн үг.

Өнгөрсөн сард тэгвэл хойд хилээр хил зөрчигчид мөн орж ирсэн. Завхан аймгийн Баянтэс сумын нутгийн малчны аргамжаатай морийг хулгайлаад хилийн цэргийн ангийн хажуугаар гараад явсан байдаг. Тэр үед нь манай хилчид даргынхаа тушаалаар аж ахуйн ажил хийж байсан гэнэ лээ. Энэ мэтчилэн Монгол Улсын дархан хилийг тун ойрмогхон хэд, хэдэн удаа зөрчлөө.

Ялангуяа сүүлийн арваад жил тун намуухан байсан хойд хилийг зөрчиж адуу хулгайлаад баригдалгүй эргэн гарч явсан, урд хилийг ойр ойрхон зөрчиж байгаа нь яаралтай арга хэмжээ авч, сонор сэрэмжээ дээшлүүлэх ёстой зүйл мөн. Харамсалтай нь улсынхаа дархан хилийг зөрчсөн нөхдөд шүүхээс шагнал, шийтгэл нь ойлгогдохгүй ял оноогоод байх юм бол тангарагтаа үнэнчээр зүтгэж яваа жирийн хилчдийн хичээл зүтгэл талаар өнгөрөх болно.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

 

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Нэр(202.55.188.102) 2021 оны 10 сарын 18

Наад 5-г бас шагнана.

0  |  0
Зочин(64.119.21.191) 2021 оны 10 сарын 17

Дундговьд насаар нь цөл

0  |  0
Зочин(64.119.21.191) 2021 оны 10 сарын 17

46 дугаар өргөрөгт оршин суухаар ирж байна. Хил зөрчигч биш ээ

0  |  0
.(103.212.117.217) 2021 оны 10 сарын 17

Шүүгчийнх нь юмуу эсвэл нэг даргых нь хамаатан садан юм байлгүй дээ

1  |  0
123(112.72.8.34) 2021 оны 10 сарын 18

Харамсалтай нь улсынхаа дархан хилийг зөрчсөн нөхдөд шүүхээс шагнал, шийтгэл нь ойлгогдохгүй ял оноогоод байх юм бол тангарагтаа үнэнчээр зүтгэж яваа жирийн хилчдийн хичээл зүтгэл талаар өнгөрөх болно.

1  |  0
Top