Хилийн чанадаас дуудагдсан Г.Ганбаяр бэлтгэлд нэгдлээ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2021 оны 10 сарын 16

Азийн хөлбөмбөгийн холбоо (АХБХ)-ны 23 хүртэлх насны Азийн цомын урьдчилсан шатны "J" хэсгийн тоглолтууд аравдугаар сарын 25-31-ний хооронд Улаанбаатар хотноо болох билээ.

Монголын 23 хүртэлх насны шигшээ баг энэ сарын 7-ны өдрөөс эхлээд бэлтгэлээ хийж эхэлсэн. Тэгвэл хоёр хоногийн өмнөөс Унгарын "Пушкаш" академиас Словакийн "Комарно" клубт зээлээр тоглож байгаа Г.Ганбаяр шигшээ багтаа нэгдэж, бэлтгэлээ эхлүүллээ.

Монголын шигшээ баг аравдугаар сарын 11-ний өдрөөс эхлэн 27 тамирчин болон албаны хүмүүсийн хамтаар Улаанбаатар хотноо тусгаарлагдаж, бэлтгэл, сургуулилтаа үргэлжлүүлсээр байна. Тамирчид өдрийн 1-2 удаа бэлтгэл хийж байгаа юм.

Шигшээ багийн тамирчиддаа амжилт хүсье.

Манай тамирчид
 

  • Аравдугаар сарын 25-нд Тайланд
  • Аравдугаар сарын 28-нд Малайз
  • Аравдугаар сарын 31-нд Лаосын шигшээ багуудын эсрэг тоглоно. 
     

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Demjigch(203.91.115.48) 2021 оны 10 сарын 17

3-r tungaa hiilgesen Hugjeen demjigchgiig oruulah asuudliig ert onovchtoi siidver gargaarai Restoran meting yaaj ch chadahgui baij sport urlagiinhandaa aria lhatuurhaad baih ship sanagdah yum Ene huugiin tiglihiig under harmaar l baina

0  |  0
Зочин(202.9.47.54) 2021 оны 10 сарын 17

Г.Ганбаяр тамирчин дүүдээ ,АХБХ-ны тэмцээндээ шигшээ багаараа ялалт байгуулахыг хүсэн ерөөе. АМЖИЛТ.

0  |  0
Top