УИХ-ын 28-р тойргийн нөхөн сонгуулийн нэмэлт санал хураалт өнөөдөр буюу 2021.10.16-ны өдөр болж байгаа билээ. Үүнтэй холбогдуулан Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу энэ өдөр олон нийтийг хамарсан аливаа соёл урлаг, үзвэр үйлчилгээ, спортын арга хэмжээг зохион байгуулахгүй гэж шийдвэрлэсэн.
Иймд өнөөдөр бямба гаригт "Хил хязгааргүй спорт" ТББ, Монголын Үндэсний Бөхийн Холбоо, "Эрхэт Монгол групп" хамтран зохион байгуулахаар төлөвлөж байсан “Монгол үндэсний бөхийн мэргэжлийн лиг”-ийн анхдугаар барилдаан (ТВ контент)-ыг тодорхойгүй хугацаагаар хойшлуулсан байна.
Сануулахад, Улсын Онцгой Комиссоос зохих зөвшөөрлийг албан ёсоор авсан байсан бөгөөд арга хэмжээг нэг өдрөөр хойшлуулан, маргааш буюу ням гаригт зохион байгуулах гэсэн боловч шагайн харвааны тэмцээн давхацсан байна.
Барилдааны шинэ товыг жич зарлах аж.
Сэтгэгдэл ( 2 )
Эхлээгүй байхдаа дампуурсан уу
Угаасаа больсон нь дээр биз, бехийн лиг гэж юу байдаг юм бэ, зугээр заалны барилдаанаас еер юм юу байгаа юм бэ