Р.Отгонжаргал: "Камертон" хамтлагт Зөрчлийн хэрэг нээсэн

2021 оны 10 сарын 17

"Зайсан хилл" цогцолборт зохион байгуулсан "Камертон" хамтлагийн тоглолтын асуудлаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар болон холбогдох албаныхан /2021.10.17, 14 цагт/ мэдээлэл хийлээ.


Нийслэлийн цагдаагийн удирдах газрын дарга, цагдаагийн хурандаа Р.Отгонжаргал энэ үеэр "Нийслэлийн ХУД-ийн 11 дүгээр хороонд үйл ажиллагаа явуулдаг "Зайсан Хилл" концертын танхимд 2021 оны аравдугаар сарын 15-ны 19 цагаас "Камертон" хамтлаг тоглолт зохион байгуулагдсан. Үүнийг Нийслэлийн захирагчийн алба, Мэргэжлийн хяналтын байгууллага, Цагдаагийн байгууллага энэ оны зургаадугаар сараас хамтарсан удирдамж, төлөвлөгөөний дагуу хяналт шалгалтыг тогтмол зохион байгуулж байгаа.

Энэ шалгалтын хүрээнд үйл ажиллагааг нь шалгаад Зөрчлийн тухай хуулийн 5.13-т зааснаар Гамшгаас хамгаалах тухай хууль тогтоомж зөрчсөн үйлдэлд зөрчлийн хэрэг нээж шалгалтын ажиллагаа явуулж байна. Энэ зөрчил маань өөрөө "хувь хүнийг 5000 нэгжээр торгох, эсвэл 7-30 хоног баривчлах, хуулийн этгээдийг 5000 нэгжээр тогох" гэсэн санкцтай байдаг. Тийм учраас шалгалтын ажиллагааг даруй хийж гүйцэтгээд маргааш шүүхэд асуудлаа тавьж, зөрчлийн хууль тогтоомжийн дагуу холбогдох хариуцлагыг тооцно" гэж мэдэгдлээ. 


Харин Хотын дарга Д.Сумъяабазар "Хотын даргын хувьд аж ахуйн нэгж, байгууллагуудаа бүх талаас нь дэмжих, эдийн засгийг дэмжиж, нээлттэй үе шаттайгаар нээх арга хэмжээг 2021 оны гуравдугаар Ерөнхий сайд болон Шадар сайд, УОК-той ярилцаж, ажил арга хэмжээг нээгээд явж байгаа. Хэдий тийм ч хүний эрүүл мэнд, Ковид-19 халдварын нөхцөл байдал амаргүй байгаа энэ цаг үед бизнесийн байгууллага болон эдийн засгийг авч гарах үүднээс харилцан уялдаа холбоотой, зөв зохицуулалтаар явуулах зүй тогтлын хувьд зөв байна гэдэг байрь суурин дээр нэгдээд явж байгаа.

Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллагуудын үйл ажиллагааг цаашдаа дэмжиж ажиллана.

Гэхдээ өнөөдөр халдварын тархалт, дэгдэлт амаргүй байгааг мэргэжлийн байгууллагуудын зүгээс хэлж байгаа зүйлүүдтэй уялдуулж, аль болох халдвар хамгааллын дэглэмийн хүрээнд бусад бүх төрлийн арга хэмжээг явуулах шийдвэр, чиглэлийг бид мөрдөж ажиллаж байгаа.

УОК, НОК-оос тогтоосон дүрэм журам, хууль хяналтын тогтолцооны хүрээнд хариуцлагын гэрээг мөрдөж ажиллахыг аж ахуйн нэгж байгууллагад хүргүүлэх, тэндэнтэйгээ хамтарч ажиллаж байгаа.

Мэргэжлийн хяналтын газар, Цагдаагийн газар, Захирагчийн ажлын албанаас хамтарсан ажлын хэсэг байгууллагдаж, байнгын хяналт, шалгалтыг явуулж байгаа. Зурагадугаар сарын 26-ны өдөр хариуцлагын гэрээ байгуулснаас хойших хугацаанд 7 хоног бүрийн Даваа гарагийн өглөөний шуурхай дээр хариуцлагын гэрээрий хяналт, шалгалт, биелэлт гүйцэтгэлийн асуудлаар байнга мэдээлэл авч, мөн ААН-үүдтэй холбоотой зөвлөн туслах, дэмжих, хууль эрх зүйн хүрээнд удаа дараа зөрчил гаргасан ААН-үүдэд хариуцлага тооцох хэвшиж, тогмолжсон гэдгийг хэлэх нь зүйтэй. Хариуцлагын гэрээтэй холбоотой нийт 12 удаагийн асуудлыг нухацтай ярилцаад явж байгаа.

"Зайсан Хилл" цогцолборт зохион байгуулагдсан Камертон хамтлагийн тоглолттой холбоотой нийгэмд бухимдал үүсч, буруу мэдээлэл нэлээд явж байна. Үүнтэй холбоотой бодит мэдээллийг өгөх нь зүйтэй гэж бодож байна.

Нийслэлийн Захирагчийн албатай хариуцлагын гэрээ байгуулаагүй, түр журам, тусгай нөхцөл, шаардалагууд удаа дараа зөрчсөн, улмаар Зайсан хийл цогцолбор дахь "Собт трэйд" компани нь 2021 оны наймдугаар сараас хойш гурван удаагийн Зөрчлийн хэрэг бүтгэгдсэн. Энэ нь саяны Камертоны тоглолт ороод.

Наймдугаар сарын 03-аас хойш "Зайсан Хилл" цогцолборт арваад удаагийн зөчлийн үйлдлүүд гарсан. Энэ нь мэдээж түрээсэлж байгаа олон аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаатай холбоотой. Бид удаа дараа шаардлагаа тавьж ирсэн.

Есдүгээр сарын 20-ны өдөр Засаг даргын Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгаа хоол үйлдвэрлэл, үйлчилгээний салбарынхан, ресторан зоог, баар болон караокены салбар үйл ажиллагаа явуулж байгаа ААН, салбар, хувийн хэвшлийн төлөөлөлтэй зөвшилцөх уулзалтыг хйисэн. Энэ уулзалтаар босоо уулзалтаар босоо хүлээн авалтыг зөвшөөрөхгүй, зөвхөн суугаа хүлээн авалт бол заалны дүүргэлтийн 50 хүртэлх байхаар ярилцан, тохиролцоод, хариуцлагын гэрээг шинээр байгуулах буюу нэмж, гэрээний нөхцөлөө шалгаж явахаар тохирч гарсан.

Мөн есдүгээр сарын 30-нд ТББ-уудын төлөөлөлтэй уулзсан. Энэ нь хариуцлагын гэрээтэй холбоотой асуудалд шинээр нэмэлт заалтууд орсон. Энэ нь урлаг, уран сайхны тоглолтууд, спортын заал танхим, бусад төрлийн үйл ажиллагаануудыг явуулах, энэ нь заалны дүүргэлт 50 хувиас хэтрүүлэхгүй байхаар зөвшилцөж, өнөөгийн төвшинд явуулж ирсэн.

Гэхдээ манай аж ахуйн нэгжүүд үүрэг, хариуцлагаа сайн ухамсарлаж ажилламаар байна. Хотын даргын хувь бүх талаас нь дэмжих, аливаа асуудал дээр нь зөвлөн туслаж, аль болох торгож шийтгэхгүй байх, эдийн засгийн нөхцөл амаргүй байгаа цаг үед бие биеэ дэмжих байж хүндрэлээс гарна гэдэг байь суурийг барьж байгаа. Энэ үүднээс манай ААН-үүд хэм хэмжээгээ тохируулж, дэглэм, журмаа мөрдөж, 50 хүртэлх хувь байна гэж зөвшилцөж, ойлголцсон зүйл дээрээ зарим үед хайхрамжгүй хандаад байна. Үүн дээр дүгнэлт хийх цаг мөн гэж бодож байна" гэж байр сууриа илэрхийлээ. 
 

Сэтгэгдэл ( 21 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(66.181.185.208) 2021 оны 10 сарын 19

За тэгээд насанд хүрээгүй охидуудыг зуучилдаг гэсэн олон гэрчийн ярилцлагын дагуу эрүү үүсгэнэ биз дээ.

0  |  0
Аммм(103.229.120.84) 2021 оны 10 сарын 19

АМАРСАЙХАНд өөрийн хамаарал бүхий этгээдэд давуу байдал олгосон хэргээр эрүүгиын хэрэг үүсгэх ёстой

0  |  0
Hi(69.251.125.207) 2021 оны 10 сарын 18

4 sddg shorond hii

0  |  0
zochin(66.181.165.213) 2021 оны 10 сарын 18

Odoo zorchliin hereg neegeed yahiin naaduul chn hangalttai mungutei bolsoon. Anhnaasaa tsahin undesten ene ter gj soliorson said shuu yumandaa gomd hahah\n

0  |  0
зочин(202.21.127.170) 2021 оны 10 сарын 18

Оюун-Эрдэнэтэй барьцаад наасан

0  |  0
зочин(202.21.127.170) 2021 оны 10 сарын 18

Дарга нар, баячуудад хууль гууль гэдгийг үүнээс илүү яаж харуулах билээ

0  |  0
зочин(202.21.127.170) 2021 оны 10 сарын 18

Гуншаа бандийг хэн сонсох гээд эргүүтээд байна вэ ?

1  |  0
Зочин(202.21.127.170) 2021 оны 10 сарын 18

Камертон Монгол төр засгийг үл тоон доромжлон басамжиллаа. Тиймээс маш хатуу цээрлүүлэх ёстой.

0  |  0
Зочин(119.40.100.66) 2021 оны 10 сарын 18

Камертонтой хатуу хариуцлага тооц

0  |  0
Зочин(66.181.189.15) 2021 оны 10 сарын 18

Гуншаа нусан таглаад хариуцлага тооц

1  |  0
Зочин(202.126.92.194) 2021 оны 10 сарын 18

Тэр төрийн шагнал гуйж авсан гуншаа нөхрийг ямар амьтан тоож үздэг байна аа ? . Гайхаад .

0  |  0
Zochin(212.95.5.65) 2021 оны 10 сарын 18

Zuvshuursun gazar ni buruu

0  |  0
Иргэн(202.9.46.248) 2021 оны 10 сарын 18

Тэр дронтой шоу арга хэмжээг аваач малнуудаа оюуэрдэнэ сайд өөр бас бус хүмүүс байгаа тэд нар дээрээ арга хэмжээ аваагүй байж ард иргэдээ болохоор арга хэмжээ хурдан авж байх юм даа ялгаварлан гадуурхаж харьцаж байна новшнуудаа

0  |  0
zochin(98.233.128.156) 2021 оны 10 сарын 17

yo icheeed ajilaaa ugchuusui duu ene su darga

0  |  0
Оъ(64.119.27.77) 2021 оны 10 сарын 18

Гомо банди нар зайлцгаа

1  |  0
з(202.126.88.153) 2021 оны 10 сарын 17

өнгөрсөн хойно матрын нулимс унагаад яах вэ

0  |  0
Tog(66.181.177.148) 2021 оны 10 сарын 17

ХОШНОГУУД ХОЛО ОЛЖ ИДЭХ ГЭЖ ОРКУУДИГ УРУ ТАТАХ УМДА

0  |  0
тэгш эрх(202.179.21.223) 2021 оны 10 сарын 17

нөгөө цахим засаглалын үед энэнээс хэд дахин олон хүн оролцсон бас л нэг шоу болсон доо, тэр бас зөрчлийн хуулиар хариуцлага яригдаж байгаа билүү, цаашид улс орон дасан зохицоод иргэд бизнес ажил амьдралаа ажлаа хийцгээ

1  |  0
zochin(87.214.24.143) 2021 оны 10 сарын 17

bolil doo busdaaraa buuz hushuur shig yvii ,eronhiilogch eronhii saidiin huuli zorchson yvdal hed bilee hutsaa ta nar

1  |  0
Дуучид далд ор оо . (66.181.184.207) 2021 оны 10 сарын 17

Энэ муусайн хамтлаг дуучид үхэж далд орцгоо . Монголд 3 саяхан хүнд 100 200 мянган дуучид хэрэггүй ээ . Хаа сайгүйл дуучид хамтлагууд . Сүүлийн 20 30 жилд хичнээн ч шоу тэмцээн болов . Яасан ч олон дуучид төрүүлэв ээ . Одоо болноо . Зүгээр л зайлаад өг .

1  |  0
zochin(64.119.17.157) 2021 оны 10 сарын 17

chadah uu ta nar narii

0  |  0
Top