"Зайсан хилл" цогцолборт зохион байгуулсан Камертон хамтлагийн тоглолтын асуудлаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар болон холбогдох албаныхан яг одоо /2021.10.17, 14 цагт/ мэдээлэл хийлээ.
Энэ үеэр Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулуун "Өмнө нь мөн "Зайсан хилл"-д удаа дараа асуудал үүсэж байсан. Өнгөрсөн жил 2,3 удаа арга хэмжээ зохион байгуулагдсан нь үнэн. Тухай бүрд нь арга хэмжээ авсан. Жишээлбэл, өнөөдөр би есдүгээр сарын 15-ны албан шаардлагыг аваад ирсэн байна. Өнгөрсөн жил тухайн компани дээр хүлээн авалтын арга хэмжээ зохион байгуулж, олон хүн хоолны хордлогод орсон. Үүнд тухайн үед нь арга хэмжээг нь аваад, цагдаагийн байгууллагаар шалгагдаж байгаа. Саяхан зохион байгуулагдсан 2, 3 арга хэмжээнд мэргэжлийн хяналтын байгууллага очсон. Тухай бүрд нь арга хэмжээ авч байгаа.
"Зайсан хилл"-д зохион байгуулсан нь хэний, ямар арга хэмжээ гэхээс илүү энд гарч байгаа зөрчил, дутагдалд мэргэжлийн хяналтын байгууллагаас удаа дараа арга хэмжээ авсан.
Энэ удаад УОК-ын 41 дүгээр тушаалаар "Тухайн аж ахуй нэгж зөрчлийг удаа дараа давтан үйлдвэл тусгай зөвшөөрлийг цуцална" гэх заалтыг барьж байна. Өмнө нь анхааруулах, сануулах, 500 нэгжээр торгох гэх мэт арга хэмжээ авч байсан. Гэтэл 500 нэгжээр торгуулчихаад дахин энэ үйлдлээ гаргаад яваад байна. Тиймээс энэ удаа тусгай зөвшөөрлийг нь цуцлах эцсийн арга хэмжээг авч байна.
Ковид-19 цар тахалтай холбогдуулан зөрчил, дутагдал гаргасан үйлдэлд дөрвөн шаталсан арга хэмжээ авдаг. Тусгай зөвшөөрлийг нь цуцлах нь хамгийн эцсийн арга хэмжээ юм" гэлээ.
ШУУД ҮЗЭХ
Сэтгэгдэл ( 16 )
Цуцлахад тун хэцүү дээ. Маш их том том саад ,эсэргүүцэлтэй тулна даа. Маш хэцүү төрийн томчууд их эсэргүүцнэ дээ.
Төр юм бол энэ 4-бандид төмөр нүүрээ харуулаач. Хэдэн төгрөг аваад л алга болно биз
Ингэж худлаа сүржигнэхгүй шүү УОК дарга шадар сайд бсаар бхад ардын ингэж хуурахгүй
цуцалж чадна гэж үү? харж л байя.
Жинхэнээсээ цуцлаж чадах уу Тэгвэл баатар болно шүү
Жинхэнээсээ цуцлаж чадах уу Тэгвэл баатар болно шүү
Oyunerdene.daljgar huuhen 2 iig bas ogtsruulahuu.Estoi tegsh bus handah uomaa.Icheech.
Tsutsalbal chi ajilgui boloh bhaa hahaha hudlaa tom tom yarisan avgai
Ха Ха Ха.Чаддаг юм бол цуцлаарай.Би өөрийнхөө газар хэзээ,хэнийг дуулуулхаа мэдэж байна.Олон юм хуцвал хатуу хөл хорио тогтооно шүү ХА ХА ХА
цуцалахыг нь эрдэнэчулуун цуцалах байх.амарсайхан гэж бас нэг мангас гараад ирлээ. үүнийг бага дээр нь дарах юмсан.
Зайсангийн дархан эрхэнд та бүхэн жижигдэнээ
Зайсан hill г нурааж Зөвлөлтийн дайчдыг/ яг үнэндээ тэд Зөлөлт засгийг эсэргүүцдэг эх орончид байсан бөгөөд эх орныхоо төлөө халуун амиа зориулсан хүмүүс/ хүндэтгэх ёстой.
Nuguu amarsaikhan cne yaah yumbee haha huuhd ehner 2 no odoo yaah yumbee uuchlaarai ghiimuu uilhiimuu hahahaa
hudlaa iim medeelel hiilguulcheed araas ni zuv zugeer ajilj bna za. Amarsaikham metiin birduud dald orj baij mgl mini taivan hugjnuu.
хогийн газар олон хүнийг хоолны хордогонд оруулсан
Amarsaikhaniih shdee ter zaisan hill chn. Zuvshuurul tsutsalj chadhuu Sumkaa