Toyota корпорац энэ зун шинэ Land Cruiser 300 автомашинаа танилцуулснаар тансаг зэрэглэлийн автомашин үйлдвэрлэдэг Lexus компани шинэ үеийн дараагийн загвараа танилцуулах нь цаг хугацааны асуудал болоод байв.
Энэ хүлээлт санаснаас ч хурдан биелж, Lexus компани хэдхэн хоногийн өмнө Lexus LX 600 загварын автомашинаа танилцууллаа.
Тэд шинэ загвараа 2022 оны эхээр худалдаанд гаргах аж. Шинэ үеийн Lexus LX 600 загварын давуу талаас дурдъя.
Lexus тав тухыг нэгдүгээрт тавьдаг. Шинэ Lexus LX нь өмнөх загваруудаасаа өөр. Илүү хөнгөн, бат бөх, хүндийн төв багатай аж.
Lexus LX 600 нь бартаат замд илүү тохирно.
Lexus LX 600 нь дөрвөн камертай. Хүний дуу хоолойг хүлээн авч, үйлдэл гүйцэтгэх мэдрэгчтэй 13 инчийн дэлгэцтэй юм.
Күпер нь бага масстай болсон бөгөөд шинэ бүхээгний гол онцлог шинжийг тодотгосон загвартай.
Lexus LX 600-гийн тэнхлэг нь өмнөх Lexus загваруудын хэмжээг хадгалжээ. Lexus-ийн тэнхлэг хоорондын зай 1995 оноос хойш өөрчлөгдөөгүй юм.
Бартаат замын шинэ Lexus LX 600-гийн салон нь дээд зэргийн арьсаар хийгдсэн. Мод, металлаар чимэглэжээ.
Шинэ үеийн Lexus LX 600 автомашин нь 45 градусын налуу замд явах чадвартай.
Шинэ загвар нь мөргөлдөхөөс сэргийлсэн автомат тоормосны системтэй.
Мөн эгнээ хоорондын зайг мэдрэх аюулгүйн системтэй бүтээжээ.
Lexus LX 600 нь 409 морины хүчтэй.
Сэтгэгдэл ( 1 )
chantsaldulmaa kuper gedeg bishee , bumper\n