"СЛАВА" БРЭНД, МОНГОЛ HD: Дуучин Д.Болдоос ТАТГАЛЗААГҮЙ

Б.Гантуяа | Zindaa.mn
2021 оны 10 сарын 19

Өнгөрсөн амралтын өдөр УИХ-ын нөхөн сонгуулийн нэмэлт санал хураалт явагдсантай холбоотойгоор тухайн өдрүүдэд олон нийтийг хамарсан урлаг соёл, спортын арга хэмжээ зохион байгуулахыг Нийслэлийн онцгой комиссоос хориглосон билээ. 

Тэгвэл дээрх захирамжийг зөрчиж, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороонд үйл ажиллагаа явуулдаг "Зайсан Хилл" цогцолборын концертын танхимд "Камертон" хамтлаг тоглолт зохион байгуулсан.

Үүнтэй холбоотойгоор холбогдох албанаас шалгалтын ажиллагаа явуулж, “Камертон” хамтлагт Зөрчлийн тухай хуулийн 5.13-т зааснаар Гамшгаас хамгаалах тухай хууль тогтоомж зөрчсөн үйлдэлд зөрчлийн хэрэг нээгээд байгаа ба хариуцлага тооцно гэдгийг Нийслэлийн цагдаагийн удирдах газрын дарга, цагдаагийн хурандаа Р.Отгонжаргал хэлсэн. Мөн Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас тус тоглолтыг зохион байгуулсан “Зайсан хилл” цогцолборын тусгай зөвшөөрлийг цуцлана гэж мэдэгдээд байгаа. 

Ийн “Камертон” хамтлаг цар тахлын үед хууль, тогтоомж зөрчин, тоглолт зохион байгуулсан нь сүүлийн өдрүүдийн гол сэдвийн нэг болж, олон нийтийн шүүмжлэл ч нэлээд хөвөрлөө. 

Гэтэл "Камертон"-ын дүрэм зөрчсөн тоглолтын сэдэвтэй зэрэгцэн тус хамтлагийн ахлагч, Төрийн соёрхолт Д.Болдыг "Охид, эмэгтэйчүүдийг хөрөнгөтэй хүмүүст зуучилдаг байсан уу" гэх дуулиан хөндөгдөх болсон юм. Энэ нь олон нийтийн сүлжээнд бичсэн сэтгэгдэл байдлаар нийтийн дунд тархаж, үнэн худал нь тогтоогдоогүй мэдээлэл цахим орчинд хөвөрсөөр байна. 

Түүгээр зогсохгүй сошиалд дэгдсэн дээрх шуугианаас үүдэн дуучин Д.Болдтой хамтран ажилладаг “Слава” брэнд болон “Монгол HD” телевизээс зохион байгуулдаг “The Voice” шоу хамтын ажиллагаанаасаа татгалзсан гэх албан бус мэдээлэл ч гараад байна. 

Энэ мэдээлэл үнэн эсэхийг “Слава” брэндийг Монголд нийлүүлдэг “Грийн групп”-ын Олон нийттэй харилцах албанаас тодруулахад "Дуучин Д.Болдоос гэрээгээ цуцлаагүй. Үндэслэлгүй мэдээлэл байна" гэсэн хариулт өглөө. 

Төрийн соёрхолт Б.Болд “Монгол HD” телевизээс зохион байгуулдаг “The Voice” шоуны шүүгчээр ажилладаг. Телевизийн зүгээс түүнтэй хамтын ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлж байгаа бөгөөд тус шоуны шинэ улирлын зураг авалт эхэлсэн, шоуны уран бүтээлчид бүгд гэрээний дагуу ажил, үүргээ гүйцэтгэж байгаа гэх мэдээллийг зарим эх сурвалжууд хэлж байна.

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(66.181.183.27) 2021 оны 10 сарын 22

Болд өөрөөсөө ичиж амьдраасай

0  |  0
irgen (202.9.46.219) 2021 оны 10 сарын 20

Bold ugaasaa l huuhen naimaalagch shde tsaash ni shinshilwel ih ym garna da myngaatai gomoo ch gj yrih ym bilee

0  |  0
Болд(139.5.216.62) 2021 оны 10 сарын 19

Хорлон сүйтгэгчээс татгалзах хэрэгтэй. Хүмүүст халдвар тараагч

0  |  0
дууны мажор(192.82.91.103) 2021 оны 10 сарын 19

гуншаа болд далд ороосой.болдоос татгалзахгүй бол хохьчино.бүтээгдэхүүнийг чинь хэнч авахгүй.яагаад; танайх хүүхэн наймаалагчийг дэмждэг.ард түмэн хэзээч худал хэлдэггүй.ганц нара хэлж байгаа юм биш

0  |  2
иргэн(192.82.71.132) 2021 оны 10 сарын 20

татгалзаач тэгвэл бид славагаас татгалзана.Нара өөрийнхөө биеийг яана уу маньд падгүй.Харин бусдын биеийг ашиглах нь хууль бус шүү дээ

2  |  2
I (45.67.96.137) 2021 оны 10 сарын 20

Nara bie unreldeg shireenii huuhen bsn bol odoo social d post unelegch mongo ologch boljee. Ugaasaa yaduu yanhanaas yamarch eos surtahuun garahgui, ene utgaaraa Nara Bold 2 same shit. Gender Bold gomo bsn ch gene hamaarain! Nara ugaasaaa Gahai Nara nertei tsarai muutqi buduun soliotoi yum nogoon nuurt ussun ter ueiin komplexooroo busdiig utaj gutaaj yavdag. Er n gahai shig buduun esvel tsarai muutai hun toodoggui emegteichuud ayultai ataarhuu setgets eruul bish bolson bdg shuu!!!

4  |  2
Zochin(192.82.73.160) 2021 оны 10 сарын 20

Ter Naara gegch bolimoor yum da, huhuu ubliin huitend huhuu il gargacan neg uvgujuur huntei delguurt inejj haniaagaad yvj bsan daa, evgui l haragdiin bilee. Naraa zaluudaa. Odoo hun toohoo boliod dursamjaa bicheed bgaamuu haashaa iin.

1  |  1
Top