Өмгөөлөгч П.Баасанжав: 2019 онд Д.Хаянхярвааг УИХ-ын гишүүн байх үед "Эрдэнэс Монгол" ХХК-д зарлагдсан тендерийн асуудлаар баривчилсан нь хууль бус

З.Тэмлүүн | Zindaa.mn
2021 оны 10 сарын 20

АТГ-аас Эрдэнэс Монгол ХХК-ийн захирал Д.Хаянхярваагийн хувийн оффист нэгжлэг хийж, улмаар баривчлаад байгаа. Улсын Ерөнхий прокурорын газраас өчигдөр гаргасан албан мэдээндээ “Эрдэнэс Монгол ХХК-ийн эрх бүхий албан тушаалтнууд тус компаниас 2019 онд зарлагдсан “Автомашины даатгал”, “Удирдлагын хариуцлагын даатгал”, “Эрүүл мэндийн даатгал”-ын тендер сонгон шалгаруулалтад Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийг зөрчиж шаардлага хангахгүй нэр бүхий аж ахуйн нэгжийг сонгон шалгаруулж давуу байдал бий болгож, улмаар гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийснийхээ хариуд хахууль авсан байж болзошгүй гэх гэмт хэргийн талаарх гомдлоор Нийслэлийн прокурорын газрын хяналтанд мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна” гэсэн байв.

Уг асуудлаар Д.Хаянхярваагийн өмгөөлөгч П.Баасанжавтай холбогдоход “Прокурорын байгууллагаас Д.Хаянхярвааг "Эрдэнэс Монгол" ХХК-иас 2019 онд зарласан даатгалын үйлчилгээний худалдан авалттай холбоотой асуудлаар шалгаж, худалдан авах ажиллагаанд шалгарсан аж ахуйн нэгжээс авлига авсан байж болзошгүй тул баривчилсан гэж мэдээлсэн байна. Д.Хаянхярваа нь 2019 онд УИХ-ын гишүүн байсан 2020 оны 10 сарын 12-ны өдөр "Эрдэнэс Монгол" ХХК-ийн ТУЗ-ийн шийдвэрээр Гүйцэтгэх захирлаар томилогдсон. Гэтэл 2019 оны худалдан авах ажиллагаа, түүнээс авлига авсан гэж баривчлан мөрдөн байцаалт явуулж байгаа нь хууль бус гэж үзэж байна. Д.Хаянхярваа захиралтай өөртэй нь уулзахад ‘2019, 2020 оны худалдан авах ажиллагааг дотоод аудитаар шалгаад илэрсэн зөрчлүүдийг Засгийн газрын хуралдаанд хэлэлцүүлж, уг зөрчлийг шалгуулахаар материалуудыг 2021 оны аравдугаар сарын 8-ны өдөр Авлигатай тэмцэх газарт албан бичгээр хүргүүлсэн. Гэтэл намайг хорьж шалгаад байгааг ойлгохгүй байна, би хууль бус шийдвэр гаргаагүй’ гэж байна лээ” гэсэн юм.

Өөрөөр хэлбэл, АТГ-ынхан Д.Хаянхярвааг анх өөрөө хүсэлт гарган шалгуулж байгаа хэрэгт нь сэжиглэн хорьжээ.

Сэтгэгдэл ( 13 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(64.119.25.63) 2021 оны 10 сарын 20

ээлжит авилгаа авч бгаад сайхан баригдлаа даа тагжгар

1  |  0
зочин(103.26.193.129) 2021 оны 10 сарын 20

хндуурч дэ

0  |  0
хархү(103.26.193.129) 2021 оны 10 сарын 20

хуулийнхан мэргэжлийнх шүү дээ

1  |  0
Ganaa(66.181.160.30) 2021 оны 10 сарын 20

Hyyliinhan tyyshtai baij chadwal naad nuhtuus chin in yum garnooo ug n ch zuw hvnee barij dee

1  |  0
нээх(192.82.91.132) 2021 оны 10 сарын 20

энэ гард асар их юм бийдээ.дарханы санхуугийн хэлтэсд наашаа харсан бүхнийг дагаж далбайсан хүн байж билээ. м.энхболд л татаж хүн болгосондоо.эхэндээ ардчилсан намыг дагаж далдаганасан гар байж билээ. тэр үед их хуралд байсан гээд л өмгөөлөгч болон энэ тэр хүмүүс хуцах юм.их хуралд сууж буй үедээ гар дүрж нөлөөлсөн байвал яах вэ? яг ж.д.ү. шиг

1  |  0
Зочин(192.82.89.95) 2021 оны 10 сарын 20

Хийсэн ажлыг нь шалгаж мэддэггүй муу. Юу юугуй л хориод байдаг. Байцаалт авч байхдаа байнга дарамтлаастай. Мөрдөн байцаагчид эхлээд мөрдөөд нотлох хэрэгтэй ш дээ. Дараа нь хорь но уу ална уу аварна уу хамаа алга\n

0  |  0
иргэн(66.181.161.89) 2021 оны 10 сарын 20

цэвэр улс төрийн зорилготой үйлдэл гэж ойлгогдохоор байна даа Энэ хүн ингэх хүн биш ээ

1  |  0
purev(202.126.88.211) 2021 оны 10 сарын 20

Аугаа авилагч юм байна

0  |  0
Ганхүүг шалгаачээ(202.131.236.138) 2021 оны 10 сарын 20

Ганхүүг шалгаачээ. Их мөнгө шаасан шдээ

1  |  0
Иргэн(192.82.74.221) 2021 оны 10 сарын 20

хямар мэдэхгүй биш

1  |  0
irgen(203.23.49.129) 2021 оны 10 сарын 20

Oligtoihon shig undesleltei shalgaad barichij chadahgui arai yuma esvel ed nar ni hudlaa medeeleed bdag yumu. ene idej uugaagui bh uu yostoi haragdaach

1  |  0
Иргэн(59.153.87.164) 2021 оны 10 сарын 20

Монгол улсдаа тэр дундаа Дархан хотын бүтээн босголтод үнэтэй хувь нэмэр оруулж явсан хүүдээ. Шулуун шударга, ажилсаг ухаалаг, шуналгүй, төр нийгэмдээ хийж бүтээж яваа нэгэндээ үнэн ялж нэг талдаа гарах бизээ

0  |  0
zochin(203.23.49.129) 2021 оны 10 сарын 20

naad hayan chini zugeer l hulgaich sh dee teneg yumnuudiig umguuldiim dee haha

1  |  0
Top