Дэлхийн "А" зэрэглэлт кино наадмуудын шагналт бүтээлүүдээс Монголын үзэгчдэд танилцуулдаг "Улаанбаатар" олон улсын наадам кино сонирхогчдын хүсэн хүлээдэг арга хэмжээ болоод уджээ.
Монголын кино урлагийн салбарыг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулах, кино уран бүтээлчдийн олон улсын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх зорилго өвөртөлсөн 13 дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа тус кино наадам энэ 7 хоногт /2021.10.18/ Финляндын "Зургадугаар бүхээг" УСК-оор хөшгөө нээлээ.
Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газар, Нийслэлийн Соёл, урлагийн газар, Монголын Урлагийн Зөвлөл нь Швейцарын Хөгжлийн Агентлаг, Номадиа Пикчерс ХХК-тай хамтран Соёлын Яам, Оросын Холбооны Улсын Элчин Сайдын Яам, Бүгд Найрамдах Франц Улсын Элчин Сайдын Яам, Монгол дахь Гёте Институт, Оросын Соёл Шинжлэх Ухааны Төвийн дэмжлэгтэйгээр, дэлхийн нэр хүндтэй наадмуудад шалгарсан кино бүтээлийг Монголын үзэгчдэд хүргэж байгаа энэ удаагийн наадамд Канн, Берлин, Венец зэрэг дэлхийн А зэрэглэлийн кино наадмын шагналт, 2020-2021 онд бүтээгдсэн Орос, Франц, Герман, Иран, Мьянмар, Швейцар, Энэтхэг, Япон болон Монгол Улсын нийт 18 бүрэн хэмжээний уран сайхны киног үзэгчдийн хүртээл болгож буй юм.
"Улаанбаатар" олон улсын кино наадмын өнгөрсөн жилийн онцлох орон Франц улс байсан бол энэ жил Оросын холбооны улс сонгогджээ. Энэ хүрээнд өчигдөр /2021.10.19/ СҮҮЛИЙН "ХОНГОР БОЛГАР" АЛИМ, ХАЛИМЧ ХҮҮ, ЭЦГИЙН ХАЛАМЖ киног үзэгчдийн хүртээл болголоо.
Тэгвэл өнөөдөр монгол киноны өдөр эхэлж байна. Кино сонирхогч та энэд өдөр 16:00 цагаат ТОМ ТОГЛООМ-ГУРВАН ЭРДЭНИЙН ЭРЭЛД, 18:30 цагаас ЦАСАН ХҮН, 20:25 цагаас ГЭГЭЭН УЧРАЛ, 22:30 цагаас Z. OE 41 гэсэн уран бүтээлийг хүлээн авч үзэх боломжтой юм.
"Улаанбаатар" олон улсын кино наадам аравдугаар сарын 24-ний өдрийг дуустал үргэлжилнэ.
ИРЭХ ӨДРҮҮДЭД ГАРАХ КИНО ҮЗВЭР
Сэтгэгдэл ( 0 )