Ковидын халдвараар хоёр настай хүүхэд ГЭРТЭЭ НАС БАРЖЭЭ

Б.Гантуяа | Zindaa.mn
2021 оны 10 сарын 20

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд коронавирусний 2153 шинэ тохиолдол илэрч, 17 хүн нас бараад байна.

Нас барсан хүмүүсийн 14 нь эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан бол гурав нь гэрийн тусгаарлалтад, эмнэлгийн тусламж үйлчилгээ авч чадалгүй хорвоог орхижээ.

Эдгээрийн дотор хоёр настай хүүхэд байсан бөгөөд эмнэлгийн тусламж оройтсон, халдварыг эрт оношлоогүй зэргээс үүдэн нас барсан хэмээн ар гэрийнхэн нь гомдолтой байгаа ажээ.

Уг хэрэг Хэнтий аймагт гарсан ба талийгаач хоёр хоногийн турш өндөр халуурчээ. Эмч эмнэлгийн ажилтнуудын зүгээс халуун бууруулах арга хэмжээ авахыг зөвлөж байсан гэх ба хүүг нас барсных нь дараа цогцосноос дээж авч, коронавирусний шинжилгээ хийхэд халдвар авсан нь батлагдсан ажээ.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
x(202.131.233.214) 2021 оны 10 сарын 22

Нөгөө тавчиктай гадаа гаргалаа гээд огцорсон хүн хаа байна, хүүхэд үхүүлээд суужидаг огцроочээ

0  |  0
х(192.82.74.11) 2021 оны 10 сарын 20

Монгол улс шиг сүүрчихсэн нийгэмтэй газар алга

0  |  0
Top