Д.Хаянхярваагийн шүүгээнд байсан 66 сая төгрөг авлигын мөнгө үү?

Автор | Zindaa.mn
2021 оны 10 сарын 20

“Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Хаянхярваагийн хувийн оффис, ажлын байр, гэрт нь аравдугаар сарын 18-ны өдөр прокурорын зөвшөөрлөөр нэгжлэг хийсэн. Ингэхэд хувийн оффисоос нь гэмт хэргийн ул мөр илэрсэн тул түүнийг баривчилсан байна.

Гэмт хэргийн ул мөр гэдэг нь түүний шүүгээнээс 20 мянган ам.доллар, 6 сая төгрөг илэрсэн юм. Шөнийн цагаар, ажиллагааны зураг нь шууд ил цацагдаж байгаа нь хардлага дагуулж байгаа ч АТГ-аас “Манайх зураг бүү хэл мэдээлэл өгөх ч хориотой” гэдэг тайлбарыг өгч байна.

АТГ-ААС НЭГЖЛЭХ ХИЙХ БОЛСОН ШАЛТГААН НЬ

“Эрдэнэс Монгол” ХХК-ийн эрх бүхий албан тушаалтнууд тус компаниас 2019 онд зарлагдсан “Автомашины даатгал”, “Удирдлагын хариуцлагын даатгал”, “Эрүүл мэндийн даатгал”-ын тендер сонгон шалгаруулалтад Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийг зөрчиж шаардлага хангахгүй нэр бүхий аж ахуйн нэгжийг сонгон шалгаруулж давуу байдал бий болгож, улмаар гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийснийхээ хариуд хахууль авсан байж болзошгүй" гэх гэмт хэргийн талаарх гомдлыг Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс хүлээн авч, шалгаад 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээн, Нийслэлийн прокурорын газрын хяналтанд мөрдөн шалгах ажиллагаа явуулсан байна. 

Өөрөөр хэлбэл тендер сонгон шалгаруулахдаа давуу байдал бий болгож, улмаар гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийснийхээ хариуд хахууль авсан байж болзошгүй гэж үзээд АТГ-аас нэгжлэг хийжээ. Ингэхэд нийтдээ 66 сая төгрөгтэй тэнцэх хэмжээний валют, мөнгөн дэвсгэрт түүний  шүүгээнд байсан юм.

Д.Хаянхярваагийн намтар түүхээс харахад өнгөрсөн 35 жилийн турш нэг ч бизнес эрхэлж байгаагүй. Харин нам захиргаанд эдийн засагчаар ажиллаж байгаад Дархан хотын Засаг дарга, УИХ-ын гишүүн, Сангийн сайдын албан тушаал хашиж байжээ. Түүнийг Дарханы Засаг ноёноор найман жилийн турш ажиллахдаа  тэрбумтан болж амжсан гэдгийг дарханыхан ам дамжин ярьдаг. 

Д.Хаянхярваа МАН доторх элдэв явуулгын гол эзэн гэгддэг ч нам нь өнгөрсөн сонгуулиар М.Энхболдын хүмүүсийг шахаж, нэр дэвшүүлээгүй юм. Гэвч "Эрдэнэс Монгол" ХХК-ийн захирлаар томилогдоод жил гаруй хугацаа өнгөрч байхдаа ийн асуудалд ороод байна. 

   

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(109.89.151.254) 2021 оны 10 сарын 20

Medeej avilgal, arai arai...

0  |  0
Зангараа(202.179.27.114) 2021 оны 10 сарын 20

Хаянхярваа шуналаа дарсан бол одоо үхэж далд ор.

0  |  0
Бүрээ(66.181.182.67) 2021 оны 10 сарын 20

Тарган хужаа М.Энхболддоо өгөх мөнгөө бэлдсэн байна.

0  |  0
Иргэн:(192.82.69.13) 2021 оны 10 сарын 20

Авилга бус, гар цайлгасан бэлэг төдий зүйл байсан юм бидээ.

1  |  0
Үхээч(103.212.118.206) 2021 оны 10 сарын 20

Авлигачид бүгд үхээ

1  |  0
Top