2020 оны арваннэгдүгээр сарын 3-нд Чингэлтэй дүүргийн нутаг, Хандгайтын гудамж дахь гэрээсээ хичээлдээ явахаар гараад сураггүй болсон Г гэх охины цогцос тухайн сарын 23-ны шөнө Бэлхийн гудамжнаас олдсон байдаг. Талийгаач Г-гийн амийг төрсөн ах С.Ганболд нь хөнөөснийг хуулийн байгууллага тогтоосон.
Тэгвэл өнөөдөр Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар С.Ганболдод холбогдох хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлын дагуу 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хянан хэлэлцлээ.
Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх С.Ганболдыг хүнийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2.8-д зааснаар бүх насаар нь хорих ял оногдуулж, уг ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээсэн юм.
Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцээд С.Ганболдод холбогдох хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1 болгон өөрчилж, эдлэх ялыг 15 жилээр тогтоов.
Сэтгэгдэл ( 0 )