“Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Хаянхярваагийн цагдан хорих хугацааг сунгах хүсэлтийг прокурорын байгууллагаас шүүхэд хүргүүлсэн байна. Улмаар түүнийг үргэлжлүүлэн хорих эсэхийг шийдэх шүүх хурал өнөөдөр /2021.10.21/ 10:00 цагаас болох аж.
Сануулахад, Өнгөрөгч аравдугаар сарын 18-ны өдөр Авлигатай тэмцэх газраас “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Хаянхярваагийн хувийн оффис, ажлын байр, гэрт нь прокурорын зөвшөөрлөөр нэгжлэг хийхэд хувийн оффис дахь шүүгээнээс нь 20 мянган ам.доллар, 6 сая төгрөг илэрсэн юм. Улмаар түүнийг 48 цагийн хугацаатай хорих шийдвэр гаргасан. Уг хугацаа өнөөдөр дуусгавар болж байгаа юм.
Сэтгэгдэл ( 2 )
Хоригдолыг УИХ ын гишүүнээр сонгож хоригдолоор үнэ цэнэтэй улсын үйлдвэрийн газрыг удирдуулж байдаг үхэр монголчууд.
Зөвөө зөв!!!