ФОРУМ: Кино урлагийн хууль, эрх зүйн орчны талаар ярилцлаа

Автор | Zindaa.mn
2021 оны 10 сарын 22

“Улаанбаатар” Олон Улсын кино наадам суудал дүүрэн үзэгч, зочинтойгоор үргэлжилж байна. Кино наадмын өдрүүдэд орон орны шилдэг кино бүтээлүүдийг толилуулахаас гадна кино сонирхогч, уран бүтээлчдийн дунд сургалт, форумуудыг зохион байгуулж буй.

Улмаар өчигдөр буюу аравдугаар сарын 21-нд Тэнгис кино театрт “Ирж яваа цаг” кино форум боллоо.

Энэ үеэр “Кино урлагийг дэмжих тухай хууль”-ийг танилцуулж, Израиль, Герман болон Монголын кино найруулагч, продюсерууд киноны хууль, эрх зүйн орчны талаар туршлага солилцов.

Соёлын яамны Урлаг, уран бүтээлийн бодлогын газрын дарга Б.Сэргэлэн кино урлагийг дэмжих тухай хуулиас танилцууллаа.

Тэрбээр “Улаанбаатар” кино наадмыг зохион байгуулж эхэлсэн үеэс Соёлын яам дэмжиж, хамтран ажилласаар байгаа. Цар тахалтай холбоотойгоор энэ удаагийн наадам цахимаар зохион байгуулагдаж байна. Кино наадмын үеэр кино сонирхогч, уран бүтээлчдэд дэлхийн кино урлагийн чиг хандлага, хууль эрх зүйн орчны талаар мэдээлэл солилцдог.

Соёлын яам энэ удаагийн наадмыг бодлогоор дэмжиж, санхүүгийн дэмжлэг үзүүлсэн. Манай яам нэг жилийн хугацаанд “Музей хууль, Соёлын тухай хуулийн шинэчилсэн найруулга, кино урлагийг дэмжих гээд гурван хуулийг УИХ-аар батлуулаад байна. Тиймээс би “Ирж яваа цаг” форумд хуулийн чиглэлээр илтгэл тавих гэж байна” гэлээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top