Налайх дүүргийн нутаг дэвсгэрт өчигдөр /2021.10.21/ гурван настай охин алга болсон хэрэг гарсан билээ. Тэгвэл цагдаа нар охиныг олжээ.
Энэ талаар "Налайх дүүргийн нутаг дэвсгэрээс 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 13.00 цаг орчим сураггүй алга болсон 3 настай Н гэгч охиныг тус дүүрэг дэх цагдаагийн хэлтсийн алба хаагчид шуурхай эрэн хайх ажиллагааг явуулсны дүнд түүний байгаа газрыг олж тогтоон, хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ үзүүлж, хамтарсан багт холбон зуучлах ажлыг зохион байгуулан жиллаж байна" гэх мэдээллийг албаныхан өглөө.
Сэтгэгдэл ( 0 )