"Улаанбаатар" кино наадмаар өнөөдөр Франц, Японы шилдэг киног онцолно

Автор | Zindaa.mn
2021 оны 10 сарын 22

"Улаанбаатар" кино наадмаар өнөөдөр /2021.10.22/ Венец болон Каннын Олон Улсын кино наадмын шагналт дараах хоёр киног толилуулна. 

18:00 цагт: Венецийн ОУКН-ын тэргүүн шагнал болох "Алтан арслан"-ийг хүртсэн "ХӨНДӨЛТ" Францын УСК гарна.

Киноны үйл явдлын товч: 1963 он Франц. Анне бол ухаалаг, итгэл дүүрэн ирээдүйтэй залуу оюутан. Гэвч тэр жирэмсэн болсноосоо хойш сурахаа болих арга зам хайж, нийгмийн амьдралын хүлээснээс чөлөөлөгдөхийг хүснэ. Түүний төгсөлтийн шалгалт ойртохтой зэрэгцэн гэдэс нь томрох тул Анне ичгүүр зовлонтой нүүр тулж, шоронд орохоор байсан ч хамаагүй хэцүү байдлаас гарах ямар нэгэн арга хэмжээ авахаар эрс шийднэ.

Трейлер
 

 

20:30 цагт: Каннын ОУКН-ын "Онцгой төрх" хэсгийн нээлтийн кино болох "ОНОДА" Японы УСК гарна.
 
Киноны үйл явдлын товч: 1944 он Япон улс. 22 настай мэргэшсэн тагнуулч Хиро Онода албан ажлын чиглэлийн эсрэг өөрийн философи үзэл баримтлалаа нээнэ. Түүнд юу ч болсон амьд үлдэх даалгавар бүхнээс чухал. Онода удахгүй Америк цэргүүд газардах гэж байгаа Филиппиний жижиг арал Лубанд Япон цэргүүдийг ирэхээс өмнө партизаны дайн хийх үүрэг авчээ. Гэвч эзэнт гүрэн удалгүй бууж өгнө. Онода ч мөн 10 мянган хоногийн дараа мөн бууж өгнө. 

Трейлер
 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top