Зохион байгуулагчид цэнгэлдэхийн нөхцөл байдалтай танилцлаа

З.Тэмлүүн | Zindaa.mn
2021 оны 10 сарын 25

Азийн хөлбөмбөгийн холбоо (АХБХ)-ны 23 хүртэлх насны Азийн цомын урьдчилсан шатны "J" хэсгийн тоглолтууд аравдугаар сарын 25-31-ний хооронд Улаанбаатар хотноо болох билээ.

Монголд хүрэлцэн ирээд байгаа Азийн Хөлбөмбөгийн холбооны тоглолт зохион байгуулагчид тэмцээн болох цэнгэлдэхийн нөхцөл байдалтай танилцлаа. 
 


Монголын хөлбөмбөгийн холбооны хүлээн авч буй энэ удаагийн олон улсын тоглолтууд нь халдвар, хамгааллын дэглэмийг чанад сахин, "хөөсөн" систем дор явагдаж байгаагаараа онцлог.

АХБХ-ноос томилогдсон тоглолт зохион байгуулагч нарын хувьд ч мөн энэ тал дээр анхаарлаа хандуулан шалгалтаа үргэлжлүүлж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top