АТГ: Д.Сумъяабазар, Д.Дагвадорж нарыг шалгасан асуудал байхгүй

2021 оны 10 сарын 22

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар болон түүний төрсөн дүү Д.Дагвадорж нарыг "Үндэсний хөрөнгө оруулалтын банк"-тай холбоотой асуудлаар Авлигатай тэмцэх газар /АТГ/-аас шалгаж байна гэх мэдээлэл нийгмийн сүлжээгээр сүүлийн өдрүүдэд явж эхэллээ.

Энэ талаар АТГ-ын Хэвлэл, олон нийттэй харилцах ахлах ажилтан, ахлах комиссар Т.Мөнхтунгалагаас тодруулахад "Хотын дарга Д.Сумъяабазар болон Д.Дагвадорж нарыг манайхаас шалгасан асуудал байхгүй. Энэ ташаа мэдээлэл байна. Энэ асуудлаар Авлигатай тэмцэх газарт ирсэн ямар нэгэн өргөдөл, гомдол байхгүй" гэдэг хариулт өглөө.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top