Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь 2021 оны аравдугаар сарын 11-15-ны өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 283 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шалган, 188 мэдүүлгийг хянан шийдвэрлэжээ. Одоогоор ажиллагаанд 95 нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлэг хянагдаж байна.
Өнгөрсөн долоо хоногт иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 40 гомдол, мэдээллийг хүлээн авч шалгаснаас 5 гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэжээ.
Төлөвлөгөөт хяналт шалгалтын хүрээнд 54 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг шалгаж, 10 мэдүүлгийг хянан шийдвэрлэжээ. Одоогоор 44 албан тушаалтны хөрөнгө, орлогын болон хувийн ашиг сонирхлын мэдүүлгийг шалгаж байна гэж тус газраас мэдээллээ.
Сэтгэгдэл ( 0 )