“МАК” ХХК-ийн нэрэмжит “Мастер тур” тэмцээн болж байна

З.Тэмлүүн | Zindaa.mn
2021 оны 10 сарын 24

Нийтийн биеийн тамир, спорт аялал, идэвхтэй хөдөлгөөний ач холбогдлыг нийтэд сурталчлах, байгаль орчноо хайрлан хамгаалах амьдрах ухаанд сургах зорилготой спорт явган аяллын улсын аварга шалгаруулах тэмцээн аравдугаар сарын 22-24-ны өдрүүдэд зохион байгуулагдаж байна.

“Монголын Алт” /МАК/ ХХК-ний нэрэмжит “Мастер тур” оюун, залуучуудын УАШТ-ийг “Монголын спорт аяллын холбоо”-той хамтран жил бүр явуулдаг төдийгүй тэмцээнд хот, хөдөөгийн салбар зөвлөл, явган алхалтаар хичээллэдэг клубуудын тамирчид, иргэд оролцдогоороо онцлогтой.

Цар тахлын жилд олон нийтийг хамарсан үйл ажиллагаа явуулахыг хуулиар хориглосон. Тиймээс тус тэмцээнд оролцогчдын тоонд хязгаар зааж, нийт 7 төрлөөр багууд өрсөлдөхөөр тэмцээний удирдамжид тусгажээ.

“Мастер тур” оюутан, залуучуудын УАШТ-ний нээлт МҮОХ-ны төв талбайд боллоо.

Тэмцээнд оролцогчид Баянзүрх хайрхан-Хар усан тохой гэсэн чиглэлд нийт 20км орчим газар явган алхаж, буухиа тэмцээнүүдэд оролцоно.

“Мастер-тур” оюутан, залуучуудын УАШТ-ийг “Монголын Алт” /МАК/ ХХК нь нийгмийн хариуцлагын хүрээнд жил бүр ивээн тэтгэж, дэмжин ажилладаг.

Энэ жилийн хувьд ч цар тахлаас хамаарч улс орны эдийн засаг амаргүй байгаа цаг үед оюутан, залуучуудын чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, байгаль эх дэлхийгээ хайрлан хамгаалах, нийгэмд эерэг хандлага түгээх энэхүү тэмцээний ерөнхий ивээн тэтгэгчээр ажиллаж, “Монголын спорт аяллын холбоо”-той хамтран зохион явуулж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top