Ц.Анандбазарын "БАНДААШ"-ийг хэн тайлах вэ?!

Б.Төрбат | Zindaa.mn
2021 оны 10 сарын 25

Хэрэв УИХ-ын гишүүний бүрэн эрхийг “бандааш” гэж үзвэл Ц.Анандбазар гишүүний “бандааш”-ийг хэн тайлах вэ. Хэнд тийм эрх мэдэл нь бий вэ-


Өмнөх парламентад УИХ-ын гишүүнээр ажиллаж байсан Д.Гантулга хүчингийн гэмт хэрэгт холбогдож, шүүхээс ял сонссон билээ. Тэрбээр "бандааш" хоч авч, улс төрийн замнал нь өндөрлөсөн байдаг.

Тэгвэл өнөөгийн парламентад УИХ-ын гишүүн Ц.Анандбазар хүчингийн гэмт хэрэгт нэр холбогдоод байна. Өөрөөр хэлбэл, түүнд холбогдох хэргийн мөрдөн шалгах ажиллагаа дуусч, хэргийг шүүхэд хүргүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад хүргүүлсэн. Харин прокурорын байгууллагаас хэргийн хянаад, УИХ-ын гишүүн Ц.Анандбазарын холбогдсон эрүүгийн хэрэгт яллагдагчаар татах тогтоол үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлэхэд бэлэн болжээ.  

Хэрэв УИХ-ын гишүүний бүрэн эрхийг "бандааш" гэж үзвэл Ц.Анандбазар гишүүний "бандааш"-ийг хэн тайлах вэ. Хэнд тийм эрх мэдэл нь бий вэ.

Тэгвэл эл эрх мэдэл Н.Энхболд гишүүний ахалдаг УИХ-ын Халдашгүй байдлын дэд хороонд байдаг аж. Уг дэд хорооны бүрэлдэхүүнд парламентын хамгийн ахмад настай гишүүд багтдаг. 

Тэд дэд хороогоо хуралдуулж, Ц.Анандбазарын хэргийг хэлэлцэж, бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх эсэх асуудлыг хэлэлцэх бүрэн эрхтэй юм. Гэхдээ хууль хяналтын байгууллагаас бүрэн эрхийг нь түдгэлзүүлж, шалгах хүсэлтийг парламентад хүргүүлсэн тохиолдолд хурлыг товлоно. Өөрөөр хэлбэл, яллагдагчаар татагдсан УИХ-ын гишүүн Ц.Анандбазарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудал хөндөгдөх нь цаг хугацааны л зүйл болоод байна.

Түүнийг Эрүүгийн хуулийн 12.1.1 дэх хэсэгт заасан “Хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, эсхүл сэтгэцийн өвчтэй, согтуурсан, мансуурсан, сэтгэцийн үйл ажиллагаа нь түр сарнисан, бусад өвчний улмаас биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй, эсхүл эд хөрөнгө, албан тушаал, бусад нөхцөл байдлын улмаас эрхшээлдээ байгааг далимдуулан хүчээр бэлгийн харьцаанд орсон, эсхүл бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийсэн” гэх үндэслэлээр яллагдагчаар татан, шалгахаар болжээ. 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(24.144.226.88) 2021 оны 12 сарын 24

Анандбазар эвгүй дээ Эхнэр Бяамбажав нь мэдрэл юм уу хөөрхий мөнгөнд хь болдог биз дээ зодуулаад л амьдрах юм даа хөөрхий

0  |  0
Ard(66.181.189.90) 2021 оны 10 сарын 25

Bandaashaa ooroo l tailna dA gishuun bandaashaa

0  |  0
Top