ЭРЭЭНИЙ КОНСУЛ: Хатуу хөл хорио тогтоож, хүнсээ ч авч чадахгүйд хүрсэн

Автор | Zindaa.mn
2021 оны 10 сарын 25


БНХАУ-ын Эрээн хотод халдварын тохиолдол бүртгэгдсэн тул хөл хорио тогтоож, Замын-Үүд, Эрээний боомтыг түр хаагаад байгаа билээ.

Үүнтэй холбоотойгоор Монгол Улс нарийн ногоо, зарим төрлийн хүнсний хомсдолд орж мэдэхээр нөхцөл байдал үүсээд байгаа тул Эрээн хотод суугаа Консул Т.Мөнхгэрэлтэй холбогдож, дараах тодруулгыг авлаа.

Тэрбээр “Энэ сарын 15-наас эхлэн Эрээнд хөл хорио тогтоосон. Харин өчигдрөөс (2021.10.24) эхлэн бүр ч хатуу хөл хорио тогтоолоо. Хөл хорионы эхэн үед хүнсний дэлгүүр рүү залгаад, хүнсээ захиалаад авч болдог байсан бол өчигдрөөс хатуу хөл хорио тогтоосон. Бид цаашид уух ус ч үгүй болж мэдэхээр байна. 

Хөл хориог хэзээ цуцлах талаар одоогоор тодорхой мэдээлэл өгөөгүй байна. 

Эрээн хотын онцгой комисс ч албан ёсоор тогтоосон хугацаа байхгүй. Хөл хориог халдваргүй болсон өдрөөс хойш 14 хоногийн дараа цуцална. Өнөөдрийг хүртэл халдвар нэмж бүртгэгдсээр байгаа нь тархалт хумигдах болоогүй байгааг харуулж байна.

Урьдчилсан таамгаар бол БНХАУ-д дотоодын баяр тохиож, хот хоорондын хөл хөдөлгөөн нэмэгдсэнтэй холбоотойгоор халдвар тархсан байж болзошгүй гэж үзэж байна.  

Халдварын шинжилгээг шаардлагатай бүсэд өдөр бүр хийж байгаа. Бүх нийтийн шинжилгээг бол дөрөв хоногт нэг удаа авч байгаа” гэлээ.  

БНХАУ-ын Эрүүлийг хамгаалах улсын хорооноос “Өнгөрсөн ням гарагт буюу аравдугаар сарын 24-нд эх газрын Хятадад коронавирусний халдварын дотоод дахь 35 шинэ тохиолдол бүртгэгдлээ” гэж мэдээлсэн.

Үүнээс 19 нь Өвөр Монголд бүртгэгдсэн бол Гуйчжоу, Ганьсу мужид тус бүр 4, Бээжин хот, Хэбэй, Хунань, Шэньси мужид тус бүр 2 тохиолдол гарсан байна. Харин гадаадын халдвар 4 буюу Тяньжин, Шанхай, Шаньдун, Гуансид тус тус бүртгэгджээ.

Халдварын голомт болоод байгаа Өвөр Монголд гадаадаас ирсэн нэг иргэний хариу сэжигтэй гарсан гэх мэдээллийг мөн тус хорооноос өгөөд байна. 

 

 

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Батхүү(202.126.88.143) 2021 оны 10 сарын 27

Манайд л ингэх байсийм даанч ядуу иргэдтэй болохоор өлсөж үхчих гээд хэцүү байх шиг

0  |  0
Зочин(202.126.89.80) 2021 оны 10 сарын 26

Хоцрогдсон л сонсогдож бндоо

0  |  0
Зочин(43.228.129.20) 2021 оны 10 сарын 26

Монголд шалчигар гарууд их байна. Жавхлангаас өгсүүлээд Монголчууд энэ хэдэн дуучид, бөхчүүлд байдагаа л барьсан даг.

2  |  0
Зочин(43.228.129.20) 2021 оны 10 сарын 27

Монголд шалчигар гарууд их байна. Жавхлангаас өгсүүлээд Монголчууд энэ хэдэн дуучид, бөхчүүлд байдагаа л барьсан даг.

2  |  0
иргэн(203.217.139.240) 2021 оны 10 сарын 27

эзэнтэй улс орон ийм л байдаг. шалчшгнаад байх хэрэг байхгүй

6  |  0
Бал(202.5.206.35) 2021 оны 10 сарын 29

Бүгдээрээ үхвэл таарна муусайн хужаа нар.

3  |  5
A löban (103.212.116.76) 2021 оны 10 сарын 27

Мундаг улсууд шүү. Тэгж нам хумиж чадсан байдаг гайхалтай. Бээжин хот, Хэбэй, Хунань,Шэньси мужуудад тус бүр 2хон тохиолдол гэнээ браво. Өөрсдөөс эхэлж гарчихаад тэгж нам дарсан байдаг тэр шороон түмэн олон хүнийг. Эмх цэгц гэж бас байнаа агуу юмаа\n

7  |  0
Top