Урлаг хөгжлийн төлөө: Хөгжмийн боловсрол олгох цахим сургалт

З.Тэмлүүн | Zindaa.mn
2021 оны 10 сарын 25


Монголын урлагийн зөвлөл 2003 оноос хойш хөгжим, дүрслэх урлаг, бүжиг, кино, медиа урлагаар дамжуулан хүүхдийн танин мэдэхүйг дээшлүүлэх, бүтээлч сэтгэлгээтэй хувь хүн болгон төлөвшүүлэх зорилготой “Урлаг хөгжлийн төлөө” төслийг санаачлан хэрэгжүүлж ирсэн билээ. 

Ковид-19 цар тахал нүүрлэсэн 2021 онд “Урлаг хөгжлийн төлөө” хөгжмийн боловсрол олгох төслийг Орифлэйм Монгол ХХК-ийн дэмжлэгтэйгээр гэрээсээ суралцаж буй хүүхэд, залууст зориулж цахим хөтөлбөр болгон өргөжүүлэн хүргэж байна.

Монголын урлагийн зөвлөл нь төгөлдөр хуурч, хөгжмийн багш Т.Пүрэвсүхтэй хамтран дэлхийн болон Монголын хөгжмийн зохиолчдын гурван бүтээлийг сонгож, гурван цуврал видео хичээлийг тайлбартайгаар бэлтгэлээ.
 


Хичээл тус бүрт тухайн хөгжмийн зохиолчийн мэдээлэл, бүтээлийн онцлог агуулга, тоглогдож буй хөгжмийн зэмсэгүүдийг хүүхдийн нас, сэтгэхүйд нийцүүлэн мэргэжлийн хөгжимчид тоглож үзүүлсэн. 

Энэхүү хичээлийг ЕБС-ийн 30 сургуулийн хөгжмийн багш нарт тараан, ахлах, дунд ангийн дуу хөгжмийн хичээлээр хүүхдүүдэд цахимаар орж, хөгжмийн боловсролыг дээшлүүлэн ажиллаж байна.

Хөгжим сонирхогч хүүхэд, залуус та бүхэн шимтэн сонирхож, суралцана гэж найдаж байна.  

Та бүхэн МУЗ-ийн youtube сувгаар орж үзэх боломжтой.  

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top