​Зохиолч, яруу найрагч Ц.Цэемаагийн “Бэр Роман” худалдаанд гарлаа

Админ | Zindaa.mn
2021 оны 10 сарын 26

Зохиолч яруу найрагч, агсан Цэдэнсамбуугийн Цэемаагийн тав дахь бүтээл болох “Бэр роман” 2021 оны 10 дугаар сарын 27-нд буюу энэ лхагва гарагт нээлтээ хийх гэж байна. Зохиолч Ц.Цэемаа энэ удаагийн романаа 25 жилийн турш судалж тэмдэглэж авсан түүх, дурсамжуудад тулгуурлан бичсэнээр онцлогтой юм.

Энэ удаагийн роман нь гурван бүлэгтэй, бүлэг тус бүр 12 хэсгээс бүтсэн бүрэн хэмжээний үргэлжилсэн үгийн уран зохиол болжээ. Тодруулбал, романд эмэгтэйчүүдийн айл гэрийн хань ижил, бэр хүний амьдралд тохиолдож буй асуудлыг хэрхэн даван туулж буйг өгүүлэх юм.

Зохиолч Ц.Цэемаа нь “Цасны бүүвэй” “Сайвар алаг орчлон” “Будрах цагийн эе” шүлгийн түүвэр, “Түмэн анир чуулал” өгүүллэгийн ном тус тус хэвлүүлж байсан. 

Харамсалтай нь, зохиолч маань хүнд өвчний улмаас таалал төгссөн бөгөөд тэрээр таалал төгсөхөөс өмнө гурван бүрэн хэмжээний зохиол бичиж үлдээсний эхний романыг түүний үр хүүхдүүд хэвлүүлэн гаргаж байна. “Бэр роман” номын бүх дэлгүүрээр худалдаалагдана.

Та бүхэнд зохиолч, агсан Ц.Цэемаагийн хүү Найдандоржийн Түмэнжаргалын ээждээ зориулж бичсэн шүлгийг толилуулж байна.

Өглөө нэг л бүрхэг

Өнгө нь нэг л гундуухан

Шар дэрсний хонгор намар нь

Санахад арай л эрт ирэв үү дээ.

Цасны бүүвэйтэй орчлон

Цантаа нь үгүйхэн сэтгэл чиг

Уйлах нь аргагүй нулимстай

Уйтахан намар уу даа хөөрхий

Газар шилгээн бөхийстөөд

Гангар шаазан чиг хагарчихав уу

Бодоход сэтгэлд үлдсэн дээ ижий минь

Бор бор нулимсаа тэвчихүеэ бэрхсэндээ.

Ижий минь тандаа хүү нь хайртай шүү.

2021.09.08

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top