Японы угсаа залгамжлах хунтайж Акишиногийн том охин Макогийн гэрлэлтийг эсэргүүцсэн жагсаал өнөөдөр /2021.10.26/ Токио хотын төвд болж байна.
ТАСС агентлагийн Токио дахь сурвалжлагчийн мэдээлснээр жагсаалд 100 орчим хүн оролцож байгаа аж.
Жагсагчид Макогийн нөхөрт болон түүнтэй холбоотой санхүүгийн асуудалд сэтгэл дундуур байгаа юм. Тэд Токиогийн төв гудамжаар 2 км орчим явж, жагсагчдыг цагдаа нар дагалдан, тайван жагсаал болох аж.
Мако болон түүний сүйт залуу Кэй Комүро нар өнөөдөр албан ёсоор гэрлэлтээ батлуулж байгаа юм. Хэдэн цагийн дараа тэд хэвлэлийн хурал хийнэ. Мако, Кэй Комүро нар мөн урьдчилан ирсэн таван асуултад бичгээр хариулт өгөх юм байна.
Мако болон түүнтэй их сургуульд хамт сурч байсан Кэй Комүро нар таван жил үерхэсний эцэст гэрлэх тухайгаа 2018 онд зарласан юм. Гэвч хурим сүйт залуугийн ээж болон түүний экс нөхрийн хооронд үүссэн санхүүгийн маргааны улмаас хойшлогдсон билээ.
Залуу хос хэсэг хугацаанд Токиод байр хөлслөн амьдрах аж. Дараа нь тэд Нью-Йорк руу шилжих юм. Кэй Комүрогийн ажил Нью-Йоркт байдаг бол энгийн залуутай гэрлэж, гүнж хэргэмээсээ татгалзсан Мако АНУ-д өөрт тохирох ажил олох аж.
Сэтгэгдэл ( 1 )
Гэрлэх нь хүний эрх ш дээ.