Х.Нямбаатар: "Рио тинто"-оос 1.6 тэрбум ам.долларын өр тэглэх санал ирүүлсэн

Б.Эрхэс | Zindaa.mn
2021 оны 10 сарын 26

УИХ-аар ирэх оны төсвийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэж байгаа билээ.

Үүнтэй холбогдуулан Засгийн газрын сайд нар 14 хоногт нэг удаа хэвлэлийнхэнд хуулийн төсөлтэй холбогуулан мэдээлэл өгч байгаа юм.

Энэ хүрээнд өнөөдөр /2021.10.26/ Сангийн сайд Б.Жавхлан болон Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар, Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг нар ирэх оны төсвийн төслийн талаар хэвлэлийнхэнд тодорхой мэдээлэл өглөө.

Энэ үеэр Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар Оюутолгойн асуудалд байр сууриа илэрхийлэв.

Тэрбээр "Ирээдүйд 22 тэрбум ам.долларын өр үүснэ гэдэг санхүүгийн тооцоолол хийсэн байна. Засгийн газрын 34 хувьд бичигдэх 1.4 тэрбум ам.долларын өртөг бүхий өрийн бичиг хийгдсэн. Энэ нь 2009 оноос хойш өнөөдрийг хүртэл хугацаанд буюу 12 жилийн хугацаанд 2.3 тэрбум ам.долларын өр үүссэн. Цаашлаад 2051 он хүрэхэд 22 тэрбум ам.долларын өр болох тооцоо гаргасан байна.

Тэгвэл "Рио тинто"-гийн зүгээс өнөөдрийн ханшаар байгаа 2.3 тэрбум ам.долларын өрийн 70 хувийг буюу 1.6 тэрбум ам.долларын өрийг тэглэе гэсэн саналыг ирүүлсэн" гэв.

Түүнчлэн "Далд уурхайн бүтээн байгуулалтын ажил хойшилсон нь ковидын эдийн засгийн хүнд үед сайнгүй үр дагаварыг авчирсан. Өөрөөр хэлбэл, далд уурхайн бүтээн байгуулалт цаг тухайдаа ашиглалтад ороогүйн улмаас авах байсан татвар, орлого зэрэг олон зүйлээр Монгол Улсын Засгийн газар хохирч байна. Тиймээс 300 сая орчим ам.доллар өгье гэсэн саналыг ирүүлсэн. Далд уурхайн бүтээн байгуулалтын зардлыг 5.4 тэрбум ам.доллараар төлөвлөсөн. Энэ зардал хэтэрч, цаг хугацааны хувьд хойшилсон. 5.4 тэрбум ам.доллараас дээш хэтэрсэн зардлаас менежментийн төлбөр авахаа больё гэсэн. 2028 хүртэл баталгааны шимтгэл буюу 1.9 хувийн шимтгэлийг авахгүйгээр зогсоох санал ирүүлсэн" гэсэн мэдээлэл өглөө. 

Сэтгэгдэл ( 14 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(66.181.176.227) 2021 оны 10 сарын 29

Рио Тинто мэдээж мөнгө зарсан байх. Гэлээ ч ил уурхайн баялгийг ачаад аваад дуусаж байгаа гэсэн мэдээ байсан. Бороогийн араас орсон болтой. Энэ авсан ачсан баялгийн үнэлгээг зөв гаргахаас хамаг ажил эхлэх ёстой. Энэ баялгийн үнэ цэнэ мэдээж зарсан мөнгийг хэд нугалж давсан байх тул Рио Тихто олон улсын түвшинд залилаа мэхоэх гамт хэрэгтэн болж шүүхээр орох ёстой. Монгол улс гэмт хэрэгтэн байж болзошгүй компанитай хувь хамтраад байх нь хуулийн эсрэг явдал. Дэлхийн хэмжээхий компани адилхан л ёс зүй хууулиудыг яс биeлүүлэх үүрэг хүлээдэг болсон цаг. ОТ яалт ч үгүй зогсохоос өөр гарц бийгэж

0  |  0
Зочин(202.126.89.222) 2021 оны 10 сарын 29

Энэнээс арай боловсролтой хүнийг хэлэлцээрийн багт оруулж болдоггүй юм уу???

0  |  0
William(129.205.124.56) 2021 оны 10 сарын 28

Сайн байцгаана уу, энэ мессежийг уншиж байгаа хүн бүр, би Макс эмнэлэгт бөөрөө зарж баяжсан бидний ертөнцийг гэрчлэхийн тулд энэ хэрэгслийг ашиглахыг хүсч байна. Өмнө нь би олон жил амьдарсаны дараа бөөрөө зарах мисс хайж байсан. ядуурал, намайг Макс эмнэлэгтэй танилцуулдаг гол найзтайгаа уулзах хүртэл бид үнийг тохиролцож, тэд миний бөөрийг 600,000 доллараар худалдаж авахаар тохиролцсон бөгөөд биднийг ирэхээс өмнө хагас төлбөрийг нь төлнө гэж надад мэдэгдэв. Хагалгааны дараа тэд надад үлдэгдэл мөнгөө өгдөг, маш эрүүл, амьдралдаа сэтгэл хангалуун байна, учир нь ядуурал бол гэмт хэрэг, мөнгө бо

0  |  0
Бат(202.9.47.33) 2021 оны 10 сарын 28

Ямар ч байсан нэг алхам сайжирлаа боломжоороо сайжируулааарай та нараас хүсэх юм энэ\n\n

0  |  0
Чадвар нойл(121.45.115.239) 2021 оны 10 сарын 27

Нямбаатараа гэмт хэрэгийн тоог бууруулах яамныхаа ажилаа хийж чадахгүй байж битгий юм юм руу үсчээд бай. Данхар толгойттой хамаатан гээд ЕС ажилыг хувааж хийгээд байгаа юм уу. Хувийн сургууль төгссөн, заль луйвардаа гаршсан нөхөр мэдлэг чадвар нь хүрэхгүй гологдож бна зайлж үз ээ.

0  |  0
Zochin.(202.126.88.206) 2021 оны 10 сарын 29

Нямбаатар мэт өөрт ашигтай хэлэлцээр хийж арай л амжихгүй байх даа.

1  |  0
зочин(66.181.161.118) 2021 оны 10 сарын 27

нэг үгийг л бодитой болгочихов их санасан газар есөн шөнө хоосон гэж

0  |  0
зочин(66.181.161.118) 2021 оны 10 сарын 27

ядарсан малнууд монголын хувь заяаг шийдэх нь дээ өрөнд оруулж өтөнд идүүлчих вийдээ нямбаатар ч юунд ч хийж мэдэх зальны хүүдий дээ

0  |  0
зочин (202.9.46.11) 2021 оны 10 сарын 26

“Рио Тинто”-д Засгийн газраас үзүүлж байгаа шахалтыг саармагжуулах зорилготой элдэв жагсаал цуглаан, акц явагдаж байгаа нь илэрхий болоод байгаа юм бол тэр нууц эзнийг нь ил зарлаад, төрийн эсрэг гэмт хэрэгт тооцон хариуцлага тооцоожээ. Тэдний ард хэн байгаа нь тодорхой шүү дээ!!!!!!!!!! ХОРЛОН СҮЙТГЭГЧДИЙГ 30 ЖИЛ ДАВРААЛАА, ОДОО БОЛООШ ТЭЭ!!!!!!!!!!

0  |  0
mnbvcб(88.116.92.142) 2021 оны 10 сарын 26

Энжи гэгч орос хятадын бууны нохой

0  |  0
mnbvcб(88.116.92.142) 2021 оны 10 сарын 26

Энжи гэгч орос хятадын бууны нохой

0  |  0
яг үнэн шүү(192.82.78.115) 2021 оны 10 сарын 26

Үнэн л болтугай.Өөрсөдийнхөө бодож олсон томьёоллоо болчихсон бүтчихсэн гээд залдаг гарууд ш дээ.

0  |  0
зочин(192.82.87.7) 2021 оны 10 сарын 26

аль нь ашигтай болохыг ажлын хэсгийн хүмүүс мэдэж байгаа байлгүй дээ гэхдээ оюутолгой тэнэг монголчуудыг олон жил хуурч их л ашиг олсон компани даа одоо л хэл ам болоод байгаа болохоос

1  |  0
Энжи(192.82.75.218) 2021 оны 10 сарын 26

Зайлаасай

0  |  0
Top