ОХУ-д хөл хорио тогтоосон ч ХИЛИЙН БООМТУУД хэвийн ажиллана

Б.Эрхэс | Zindaa.mn
2021 оны 10 сарын 27

Монгол, Оросын хилээр зорчих иргэд хоёр улсын холбогдох байгууллагуудаас урьдчилан зөвшөөрөл авсны үндсэн дээр хил нэвтрэх зохицуулалт үргэлжилж байна.

Монгол, Оросын хилийн боомтуудаар ачаа тээврийн хөдөлгөөн хэвийн үргэлжилж байна. Тухайлбал, аравдугаар сарын 26-ны өдөр Алтанбулаг, Цагааннуур, Боршоо боомтоор нийт 140 тээврийн хэрэгслийг нэвтрүүлсэн.

ОХУ-д цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан орон даяар аравдугаар сарын 30-наас арваннэгдүгээр сарын 7-ны өдрийг дуустал хэсэгчилсэн хөл хорио тогтоож, үзвэр, үйлчилгээний газруудын үйл ажиллагааг хязгаарлахаар болсон.

Энэхүү хязгаарлалтын арга хэмжээ хоёр улсын хилийн боомтуудын үйл ажиллаанд нөлөөлөхгүй гэж оросын талаас мэдээлсэн. Харин ОХУ-д Үндэсний эв нэгдлийн баяр тохиохтой холбогдуулан "Боршоо-Хандгaйт" боомт арвандүгээр сарын 4-7-ны өдрүүдэд ажиллахгүй болохыг оросын тал мэдээлсэн гэх тайлбарыг Гадаад харилцааны яамнаас өглөө. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top