Засгийн газрын өнөөдрийн /2021.10.27/ ээлжит хуралдаанаар цаг үеийн ач холбогдолтой хэд, хэдэн шийдвэрийг гаргажээ.
Энэ талаар Улсын Онцгой комиссын Нарийн бичгийн дарга Т.Баярхүү мэдээлэл өглөө.
Тэрбээр "Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар вакцины нэмэлт тунд иргэдээ идэвхтэй хамруулах, зарим төрлийн үйл ажиллагааг үе шаттай нээх, зэрэглэлийг тогтоосон цар тахлын түр журмыг шинэчлэх үүрэг өглөө. Цаашид нийгэм, эдийн засагтай уяж, шинэчлэлт хийх шаардлага байна. Тэр чиглэлийг Ерөнхий сайдаас Улсын Онцгой комисст өгөөд байна. Өнгөрсөн хугацаанд иргэд өндөр хувьтай вакцинд хамрагдсаны үр дүнд үе шаттай үйл ажиллагааг нээх боломжтой болсон гэдгийг тодотгох нь зөв байх" гэв.
Түүнчлэн "Эм, эмнэлгийн хэрэгслийн хомдол үүсэж байгаатай холбогдуулан Эрүүл мэндийн яам зэрэг холбогдох байгууллагаас албан тушаалтнууд гарч, Ажлын хэсэг байгуулсан. Төлөвлөгөө гаргаад, шат дараалалтай ажлыг зохион байгуулж байна. Эрүүл мэндийн яам, ХӨСҮТ-ийн тооцооллоор дельта вирусний тархалт ес, аравдугаар сар хүртэл үргэлжиллээ. Одоо бол харьцангуй буурч байна. Гэхдээ буурах хурд удаан байна гэх тооцоолол байгаа. Хүн амын 50 хувь нь III тундаа хамрагдах юм бол аж ахуйн нэгжүүдийг үйл ажиллаага явуулахад илүү нээлттэйгээр хангаж өгнө" гэж ярилаа.
Сэтгэгдэл ( 3 )
Мөнгөний төлөө бөөрөө зарах зөв газраа хайж байгаа, мөн эрүүл саруул хэвээр байгаа хүмүүст зориулж Fortis эмнэлэгтэй холбоо барина уу, бид таны бөөрийг 760,000 доллараар худалдаж авах боломжтой. Та санхүүгийн бэрхшээлийг даван туулсан хэвээр байна уу? Та бөөрийг 760,000 доллараар зарж, маш эрүүл хэвээр байх болно\n [fortis.hospital.in@gmail.com]
Pashiist namiihan odoo bolio.Byryygaa hyleegeed turiin ordonoos tonil.
Xervee 3 dax tun chin Pfizer sanal bolgoj baigaa bol irged xiilgene sh dee !!!