Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороонд амьдардаг 24 настай, эмэгтэй хамтран амьдрагчийнхаа гарт амиа алдсан хэрэг гарлаа.
Талийгаач эмэгтэйн цогцсыг "Астра вилла" хотхоны гаднаас олсон бөгөөд хутгалуулж, амиа алдсан болох нь тогтоогджээ.
Гэмт этгээд болох 35 настай Ч нь талийгаачтай хамтран амьдардаг байсан ба согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ дээрх хэргийг үйлдсэн гэж мэдүүлсэн байна.
Эх сурвалжийн мэдээлснээр талийгаач эмэгтэй өмнө нь хар тамхины хэргээр шалгагдаж байжээ. Хэргийг Хан-Уул дүүргийн Цагдаагийн I хэлтэст шалгаж байна.
Сэтгэгдэл ( 5 )
Har tamhinii hereglee dendleeshde baga nasnii hvvhdvvd gaz vnertej mansuurna tomchuudn har tamhi hereglene.har tamhi tataad mansiursan hvmvvs yaj setgehn todorhoi bizde.har tamhitai temtseh tsagdaagin baiguulga bdgvinmu
хар тамхиний но илрэх гээд нухчиж дээ
Зэрлэг хог. Малаас дор. Хар тамхичин ч гэсэн хүн ш дээ. Хүний охиныг яаж байгаан. Зүгээр л салчихгүй
зорро үхэр монгол
Нэг яашкаа л үхэж