Ээжтэйгээ маргалдсан гэх 15 настай охин ГАЛТ ТЭРГЭНД дайруулжээ

Б.Гантуяа | Zindaa.mn
2021 оны 10 сарын 29

Цагдаагийн байгууллагад өчигдөр (2021.10.28) 22:10 цагийн үед ... дүүргийн ... дугаар хорооны орчимд буюу “Төмөр замын 510 дугаар километрын 6-р зуутад галт тэргэнд дайруулсан хүн байна” гэсэн дуудлага, мэдээлэл иржээ.

Хэргийг шалгахад, тус хорооны оршин суугч, 15 настай эмэгтэй Чойр-Улаанбаатар чиглэлийн ачааны 2651-р галт тэргэнд дайрагдаж, нас барсан болох нь тогтоогдсон байна.

Шалгалтын ажиллагаагаар урьдчилсан байдлаар амь хохирогч ээжтэйгээ маргалдаад, гэрээсээ гарсан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогджээ.

Уг хэрэгт Тээврийн цагдаагийн албаны Төмөр зам дахь цагдаагийн газар мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Mash zuv heljee(202.126.88.160) 2021 оны 11 сарын 01

Davatsan ug sonsohgui... Uur yadgii

0  |  1
ЗОЧИН(43.242.243.37) 2021 оны 11 сарын 01

Ёстой хохь чинь үхнэ л биз.Эцэг эхээсээ үг сонсохгүй хаана явах юм одооны залуус усан тэнэг гэж жигтэйхэн болжээ гэр орноо ч цэвэрлэхгүй унтсан ороо ч засахгүй зүгээр л.утас маажаал аль эсвэл архи ууж шоудаал зүгээр үхсэн нь дээр болждээ

1  |  3
T(66.181.184.85) 2021 оны 11 сарын 01

Ih yumaaraa giiguulj dee

0  |  3
иргэн(202.9.46.138) 2021 оны 11 сарын 01

эцэг эхчүүд анхаарах л асуудал хүүхдүүдээсээ болж гэр бүлд хэрүүл гардаг л даа минии танил 1- р ангид орсон хүүгиинхээ хичээлииг давтуулдаг цохиж авлаа эцэг эх нь та зодлоо гээд асуудал боллоо өсгөж торниулаад үг хэлэх эрхгүй эвгүй ниигэм эцэг эхчүүд гэж тэнэгүүд болжээ үг сонсохгүйгээс иим сул дороо болоод байна

1  |  1
Бат(202.9.46.22) 2021 оны 11 сарын 01

Хүний амьдралд сайн муу олон тохиолдол гардаг эхтэйгээ маргалдаа л биз тэгээд үүнээс болж үхсэн үү ёстой хох чинь л гэхээс өөр яалтай

1  |  3
Top