Зон олны намын дарга Э.Одбаярыг суллах ШИЙДВЭР гаргажээ

Автор | Zindaa.mn
2021 оны 10 сарын 29

Эрх баригчдын алдаатай бодлого, шийдвэрийг эсэргүүцэж, "Nodoublestandart" эсэргүүцлийн арга хэмжээг Сүхбаатарын талбай дээр зохион байгуулсан Зон олны намын дарга Э.Одбаярыг энэ сарын 6-ны өдөр хойшлуулашгүй үндэслэлээр баривчлан, 461 дүгээр ангид саатуулсан.

Тодруулбал, Нийслэлийн прокурорын газраас Э.Одбаярт эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан, хорих хүсэлтийг шүүх хүлээн авч, "Батлан даалтад байх хугацаандаа дахин хэрэгт холбогдсон" гэх үндэслэлээр нэг сар цагдан хорихоор шийдвэрлэсэн байдаг.

Тэрбээр саатуулагдсан өдрөөсөө буюу энэ сарын 6-наас шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж, 23 хоног шоронд өлсгөлөн зарласан. 

Түүний биеийн байдал тун муу байгааг өмгөөлөгч нь удаа дараа мэдэгдэж байсан бол АН-ынхан мөн суллах шаардлагыг тавьж байсан юм.

Тэгвэл түүнийг Ерөнхий шүүгчийн шийдвэрээр суллах шийдвэрийг дөнгөж сая гаргажээ. Ингэхдээ Э.Одбаярыг хилээр гарахыг нь хориглосон байна. Мөн гэрээс гарахыг хориглож, эмнэлэг, цагдаагийн байгууллагаас өөр газарт зорчихгүй байхаар шийдвэрлэжээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
z(64.119.23.230) 2021 оны 10 сарын 29

Hogiin hulgaichaa chamaig nemt shaanshuu

1  |  0
Top