Шинэ тохиолдол нэмж илрэхгүй бол ЭРЭЭНИЙ ХИЛИЙГ нээнэ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2021 оны 10 сарын 29


УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Ганбат БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Цай Вэньруйг өнөөдөр (2021.10.29) хүлээн авч уулзав.

Уулзалтаар хоёр улсын зам, тээвэр болон хилийн боомтуудад үүсээд буй ачаа тээврийн хүндрэлийн талаар санал солилцлоо. Мөн төмөр замын ажлын явцын талаар, Эрээний хилийг ойрын хугацаанд нээж ачаа эргэлтийг хэвийн горимд оруулах боломжийн талаар УИХ-ын гишүүн Д.Ганбат тодрууллаа.

Хоёр улсын Засгийн газраас төмөр замын уулзварыг тогтоон баталсан тул энэ ажил ойрын 1-2 жилийн хугацаанд хэрэгжинэ. Ковидын улмаас Эрээн хотын боомт хаагдаад байгаа. Эрээн хотын нийт оршин суугчдаас таван удаагийн шинжилгээ авсан бөгөөд сүүлийн хоёр хоног шинэ тохиолдол илрээгүй. Мэргэжлийн байгууллагын зөвлөж буй хугацаанд шинэ тохиолдол илрэхгүй бол шат дараатайгаар нээх болно гэдгийг онцоллоо.

БНХАУ-ын Коммунист нам Ардчилсан намтай олон жилийн турш хамтын ажиллагаатай байсаар ирсэн. Ардчилсан нам эв эеэ олоцож хүчтэй сөрөг хүчин байна гэдэгт итгэж байна. Манай намын хувьд Ардчилсан нам сонгуулийн үр дүнгээр эрх барих эсвэл сөрөг хүчин байхаас үл шалтгаалан хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэхэд үргэлж нээлттэй байх болно гэдгийг онцоллоо.

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
uy(197.211.58.77) 2021 оны 11 сарын 02

Мөнгөний төлөө бөөрөө зарах зөв газраа хайж байгаа, мөн эрүүл саруул хэвээр байгаа хүмүүст зориулж Fortis эмнэлэгтэй холбоо барина уу, бид таны бөөрийг 760,000 доллараар худалдаж авах боломжтой. Та санхүүгийн бэрхшээлийг даван туулсан хэвээр байна уу? Та бөөрийг 760,000 доллараар зарж, маш эрүүл хэвээр байх болно\n [fortis.hospital.in@gmail.com]

0  |  0
Зочин(66.181.181.133) 2021 оны 11 сарын 01

Эзэнтэй улс орон гэж ийм байдгийн бна. Манай Эргүүнүүд чадахгүй болохоороо. ...

0  |  0
B(139.5.218.116) 2021 оны 10 сарын 31

Umkhi nogoo ni muudakh geed khilee neej bga bailgui

0  |  0
humuus.(66.181.187.78) 2021 оны 10 сарын 30

mongol taidam nuatg suulin 21 jil amdral ih muudsan daa.a rdchialal baihgii reket zasagt said higel.durtai hunee gert n uzlere tamalj amdag. hubin omch reekt hsubel zodoj deremdej abdin huraaj abjina geel bualagal abna hubin omch.

0  |  0
toim(66.181.187.78) 2021 оны 10 сарын 30

zasag abrij baiag reket esreg unen shudarag medeele tv hebelel haja booh efir haah ged i olon udaa rdchial nuhchin darah gej oroldson shdee. een erh barigchid shuumjileh hisen geel site esbel shar sonin tv bugdig l eruugin huuliar eruuden shuugeel.gesgeel usuuldeg.hebele erh chuluu husjina mongold. hohirosn talin ih dormjoldo tv shar sonin zahialgat nebterulege zogsohgui usuuled.

0  |  0
Top