Цагдаа нар сураггүй алга болсон 81 настай жүжигчин Светлана Светличнаяг олжээ.
“Интерфакс” агентлагийн мэдээлснээр Светличнаягийн бүх зүйл хэвийн, эрүүл саруул байгаа аж. Тэрбээр одоо ТВ шоуны зураг авалтад оролцож байгаа гэнэ.
Жүжигчнийг Эйзенштейний гудамжин дахь кино студиэс олсон байна.
Тэрбээр энэ сарын 21-нээс эхлэн сураггүй алга болсон талаар Оросын хэвлэлүүд мэдээлж эхэлсэн юм.
Светличная “Эрдэнэ нуусан гар”, “Хаврын арван долоон учрал”, “Уулзах газрыг өөрчилж болохгүй” зэрэг Зөвлөлтийн олон бүтээлд тоглосон бөгөөд 1974 онд Гавьяат жүжигчин болсон билээ.
Сэтгэгдэл ( 0 )