Авлигатай тэмцэх газар (АТГ)-аас яллагдагчаар татагдан шалгагдаж байхдаа Монголоос гарч, АНУ-д амьдарч байгаа Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг өнөөдөр (2021.10.29) өөрийн цахим хуудсаараа дамжуулж, Оюутолгойн асуудлаар байр сууриа илэрхийлсэн.
Түүний тайлбартай холбогдуулан Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар байр сууриа илэрхийллээ.
Тэрбээр "Яах вэ, өчигдөр АНУ-д байгаа, иргэн Ч.Сайханбилэгийн ярьсан зүйлийг сонссон. Их л сандарсан хүний л яриа байна билээ. Өөрөөр хэлбэл, харийн нутагт харийн компанийн пиарыг хийж байгаа хүн. Нэг тийм ядмаг, өөрийгөө өмөөрсөн хүний яриа гэж харж байна. Монгол Улсын Засгийн газрын Ажлын хэсэг Хөрөнгө оруулалтын гэрээ, үр өгөөжийн нэмэгдүүлэх чиглэлээр хэлэлцээрийн ширээний ард суугаад зургаан сар болж байна. Бага, багаар дээшилж л байна. Тэр Ч.Сайханбилэгийн ярьж байгаагаар зөв зүйтэй зүйлийг найман жилийн өмнө эхлүүлжээ гэдэг зүйлийг хэлээд байгаа шиг байна. Би үүний эсрэг бодолтой байдаг" гэв.
Түүнчлэн Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийг эх оронд нь албадан авчрах ажиллагаа ямар шатандаа яваа талаар "Гадаадад эрэн сурвалжлах ажиллагаа явуулах гэдэг нь эрх зүйн хувьд тухайн улстай байгуулсан хэд, хэдэн гэрээний үндэс дээр хийгддэг ажил юм. Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийн хувьд АНУ-д байгаа гэдэг нь тодорхой, хэн бүхэнд ойлгомжтой байна. Хоёрдугаарт, интерполоор эрэн сурвалжлах ажиллагаа хийгдэж байгаа. Монгол Улс АНУ-тай эрх зүйн туслалцаа, ялтан шилжүүлэх гэдэг гэрээг байгуулж байж, тухайн хэрэгт сэжиглэгдэн шалгагдаж байгаа иргэдийг албадан ирүүлэх боломжтой" гэсэн байр суурь илэрхийллээ.
Сэтгэгдэл ( 11 )
Gangs guilgej unshaad hariu barihaa buu yaar Ajliin hesgiin gushuudiinhee hair suuriig sonsoj baij medegdel hii gel zugeer Arifmetikiin medlegee deeshluulehiig bodooroi
Буруу зөвийг дэнслэх ухаан алга энэ нямбаатарт өс хонзон өөрийгөө өмөөрөх хүсэл л байна
Энэ новш нэг өдөр шоронд орноо. Ямар их өс зангиддаг улаантан бэ.
хамаг эрдэнэсээ ухуулчихаад өртэй үлдэнэ гэхээр санаад орохгүй юмаа сайдаа тангы дэмжиж байна шүү монголд ашиггүй юм бол өрөө тэглээд хойч үедээ үлдээё тэд нар минь ашиг олох биз дээ
heruulch avgai nar shig zogsoo chuluugui hoyor talaas hevlel medeelleer doloon bulchirhaigaa toochij hereldej suuhaa bolimoor um,busdiin olz l bolnoshtee. Turiin said baisan,baigaa humuus baij yarih yarihgui um baidag bailguidee ene ch odoo, Gadna ,dotnii olz bolihoo boliochee ,erchuud uhaantai um bol
Hyyli zvin saidaa .Mongol hvnii ami nas mash vntei.Tegtel ta nariin MAN nam tur tsalilaj avsanaas hoish .Mongolchyyd udurt yanz bvriin shaltagaanaar 20 ba 30 aaraa vheed bna eniig yah j zogsooh gej bna.Tanai zasgiin gazar hetsee ard tvmeneesee yychilalat gyij ogtsoroh gej bna.
nyambaatar avah geehiin uhaanaar handah heregtei...medegdel dund heregtei zuil bgaa..teriig anhaarah heregtei..saikhanbilegt buruu bgaa...irseniih daraa yal asuuj bolno..
Риогийн бууны нохойг чихдээд авчирч хүнд ял эдлүүлэх ёстой
Нямбаатар нэг өдөр дээрхи хүмүүс шиг хуулийн байгууллагын хаалга татаад явж байх бий.Манай төрд алба хаасан хүмүүс бүгд ийм замаар яваад байна.Тэгэхээр ежтой яриа,тавлалаа болих нь дээр байхаа Нямбаатараа
Хонзогногч
хүн сайхан сэтгэлээр зөвлөгөө өгч байхад ямар ядмаг бодолтой хүн бэ. эрх мэдэл мөнх биш шүү\n