Монгол шүүгчид Ази тивийн төдийгүй, дэлхийн тавцанд өндрөөр үнэлэгддэг. Тиймээс ч манай шүүгч нарт олон улсын тоглолтыг дэнслэх томилгоо түгээмэл ирдэг юм.
Эдгээр өдрүүдэд АХБХ-ны 23 хүртэлх насны "Азийн цом"-ын тэмцээн явагдаж байгаа бөгөөд Азийн хөлбөмбөгийн холбооны элит шүүгч Б.Хаш-Эрдэнэ болон ОУХБХ-ны туслах шүүгч Э.Ариунболд нар Япон улсад болсон "K" хэсгийн тоглолтуудад шүүгчээр ажиллалаа.
Сэтгэгдэл ( 0 )