2021 оны Хятадын 500 шилдэг компанийн жагсаалт энэ сарын 25-нд гарлаа. Эдгээр компаниудын үйл ажиллагааны орлого болон нийт цэвэр ашиг 2021 онд бүгд өсөн нэмэгдсэн төдийгүй хөрөнгийн өргөжилт хурдасан тэлсэн байна. Хөрөнгө нь 100 тэрбум юаниар тоологдох компаний тоо нэмэгдээд 222 болжээ. 2021 оны 500 хүчихэг компаний нийт орлого 89.83 их наяд юань, энэ нь өнгөрсөн оныхтой харьцуулахад 4,43 хувиар нэмэгдсэн гэсэн үг юм.
2021оны Хятадын 500 хүчирхэг компанийн жагсаалтын өмнө аравт байрлах компаниудыг дурдвал Хятадын үндэстний эрчим хүчний корпораци, Хятадын үндэсний газрын тосны корпораци, Синопик групп, Хятадын барилгын корпораци, Хятадын Пин Ань даатгалын корпораци, Хятадын үйлдвэр худалдааны банк ХК, Хятадын бүтээн байгуулалтын банк ХК, Хятадын хөдөө аж ахуйн банк ХК, Хятадын амь насны даатгал ХК, Хятадын төмөр замын инженерийн корпораци багтаж байна. 2021 оны Хятадын шилдэг 500 компанийн жагсаалтад орох босго 39.2 тэрбум юань бол ноднин уржнан жил тус тус 36 тэрбум болон 33 тэрбум юань аж.
Сэтгэгдэл ( 0 )